Ц.Цогзолмаа: Монгол Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ихээхэн шалтгаална
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Би ажлын хэсэгт орж ажилласан. Монгол Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ихээхэн шалтгаална. Шилжилтийн сүүлийн 30 гаруй жил дотор нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг бэхжүүлэх чиглэлээр тэр дундаа хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Үүний салшгүй нэг хэсэг нь орон нутгийн сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг яаж сайжруулах вэ гэдэг маш чухал.
Хурлын төлөөлөгч болж байгаа нөхдүүд өөрсдийгөө том албан тушаалтан болж байгаа гэж андуурч байгааг арилгах хэрэгтэй байна. Иргэдийнхээ хүсэл орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх субьект болж байгаа гэдгийг ойлгож ажиллаасай гэж хүсч байна.
Холбоотой мэдээ
2020.12.01
2020.06.07
2020.06.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан