Д.Тогтохсүрэн: Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны 22 хоног урт байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
Төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Сурталчилгааны хугацаа 22 хоног байгаа нь их байна. Хуучин 15 хоног байсан. Сонгогчдын шилжилтийн хөдөлгөөнийг хориглох хугацаа 60 хоног байгаа нь урт байна.
Аравдугаар сарын 10-ны үеэр сонгууль явууллаа гэхэд наймдугаар сарын 10-ны үеэр шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь. Харин 8-9 дүгээр сарын үед хичээл, сургуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн их байдаг. Тиймээс шилжилт хөдөлгөөний есдүгээр сарын 10-ны үеэр хаах нь зүйтэй.
Холбоотой мэдээ
2024.06.19
2024.03.25
2024.02.26
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан