2020.01.03

Ё.Баатарбилэг: Орон нутгийн сонгуулийн хуулинд арай уян хатан заалтууд оруулах хэрэгтэй

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Гурван хуулийг салгаж хэлэлцэж байгаа нь зөв. Орон нутгийн сонгуулийн тухай хууль, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тухай хууль онцлогтой явдаг. Орон нутагт 9, 10 сард сонгууль гээд нэлээд бужигнадаг. Их хурлын сонгуультай адилтгаад байдаг асуудлуудаа хэр цэгцэлсэн бэ? Орон нутгийн сонгууль дээр олноороо шилжилт хөдөлгөөн болоод байдаггүй гэтэл энэ нь хотоп өөр байх жишээний. 6 сарын өмнө ажлаас чөлөөлөгдөг асуудал бас орон нутагт тэгэх шаардлага байгаа юу? Сурталчилгааны асуудал дээр ч бас сонин сурталчилгаа болоод байх шаардлага байхгүй. Энэ дээр уян хатан заалтууд оруулах хэрэгтэй. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн хууль санаачлагч Л.Энх-Амгалан хариулав.