2025.06.27
О.Саранчулуун: Төсвийн байгууллуудын урсгал зардал ямар ч баталгаагүй, алдаатай байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Төсвийн байгууллагуудын урсгал зардал ямар ч баталгаагүй байна. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багц дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой 5 зардал хасахаар оруулсан байна. Энэ ямар шалтгаанаар хасагдаж байна вэ? Хэсэг хугацааны дараа хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эмчилгээ нь тасалдаад ирвэл хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол манай улсын сэхээнд байгаа хүн мөн. Үүнийг тодруулмаар байна.
Хоёрдугаарт Нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн хэдэн хувь хасагдаж байна вэ? Нийгмийн эрүүл мэндийн хуулиа хэрэгжүүлээгүй. Үндэсний хороо ч байхгүй. Стратеги төлөвлөгөө гаргаагүй. Үүн дээр сайдын байр суурийг сонсмоор байна.
Гуравдугаарт Төрийн өмчийн сургуулиудын тогтмол зардал хасагдаж байна. Цалин хасагдана гэсэн үг. Үүнийг сургалтын төлбөрөөрөө зохицуулна гэсэн чиглэлтэй байна. Тэгэхээр оюутны төлбөр нэмэгдэх хэрэгтэй болно. Эсхүл багш нарын цалинг хасах болно. Үүнийг тодруулмаар байна.
Түүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2024
11.22
2024
11.08
БОХХААБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
ЁЗСХБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2024
10.22
ХЗБХ-ны хуралдаан
2024
10.07