Л.Мөнхбаатар: Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сум, дүүргийн засаг дарга томилдог байх ёстой
УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар 2018 оны 11 сарын 21-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Дээрх хуулийн өөрчлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагийн зэрэгцээ шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага хэмээн үзэж үзсэн юм.