2016.04.08

Улаанбаатарын хувийн дунд сургууль асар их өндөр төлбөртэй байна

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Саяхан бид зургаан настай хүүхдийн асуудлыг шийдлээ. Багийн төвийн багш нарын зардлыг шийдэхийн тулд итгэлцүүрийг шийдэх ёстой юм. Зургаан настай хүүхдүүдийг асрагч багшгүйгээр байлгах хэцүү юм билээ. Тэр хүүхдүүдийн эцэг, эхийн салах тухай асуудал биш. Тэр хүүхдүүд чинь стресст орчихоод байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн А.Бакей “БСШУЯ болон Сангийн яамнаас  мөрдөж байгаа дүрэм журам ёсоор хувьсах зардлын хөлсөнд багшийн цалин хөлж, нэмэгдэл, томилолт, нормын хувцас гэх мэтийн асуудал байдаг юм байна. Одоо зарим нутагт асрах багш ажлуулж байгаа юм билээ. Үүнийг хувьсах зардалд тооцож суулгадаг байх ёстой. Улаанбаатарын хувийн дунд сургууль асар их өндөр төлбөртэй байна.  Харин хөдөөгийн хувийн сургуулиудадтөлбөр бага. Тиймээс сайн багш тэнд ажиллахгүй байна. Ашгийн сургуулиудад ч төрийн дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн юм.

Одоо чуулганаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.