Хуулийн төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулган
2016.12.09

Хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын 12 сарын 09 ний Чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

"Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийн талаар НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Дүгнэлтийн араас УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн зарчмын зөрүүтэй асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Үүний дараа "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийг батлахаар санал хурааж 40 гишүүн оролцож 35 гишүүн дэмжиж 85,4 хувиар хуулийн төслүүдийг баталлаа.