Боловсролын тухай хуулийн нэмэлтийг хэлэлцүүллээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
С.Эрдэнэ гишүүн, хуулийг хүчингүй болгохоор оруулж ирж байгаад гайхаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр, хэдийгээр төсөв, санхүү хүнд байгаа ч нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болголгүй, харин хэрэгжих хугацааг нь хойшлуулж зарим зүйл заалтыг зөв зохистой болгоод явж болдоггүй юмуу гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол С.Ганбаатар гишүүн, энэ асуудлаар боловсролын байгууллагынхантай ярилцсан юм уу гээд, хуулийг хэрэгжүүлэх ямар нэгэн боломж, гарцыг судалж үзсэн эсэхийг тодруулсан юм. Сангийн сайд Ч.Улаан өгсөн хариултдаа, хуулийг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа. Асуудлыг хэлэлцэх явцад хуулийг хүчингүй болгох, эсвэл хойшлуулах, үе шаттай болгох асуудлыг ярилцаад явах боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Хуулийг төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжив.