Хотын шинэ дарга Сундуйн Батболд гэж хэн бэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд
2016.07.07

Хотын шинэ дарга Сундуйн Батболд гэж хэн бэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар өчигдөр УИХ-ын гишүүн асан Су.Батболд сонгогдсон. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй шалтгаан нь түүнийг хотын захирагч болтол нууцлаг байсан гэхэд болно. Түүний 2002-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Су.Батболдын хувьд Төв аймгийн Зуунмод хотын унаган хүүхэд.

МАН-ын дарга М.Энхболд нэг нутаг гэдгээрээ түүнд боломж олгосон гэж харах нэгэн байна. Жирийн инженерээс эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашсан гээд бодохоор түүний намтар нэлээдгүй урт байх нь гарцаагүй. Тиймээс МАН энэ удаа түүнд нийслэлийг хариуцуулахаар болжээ. Түүний намтрыг хүргэе.

Төрсөн газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны гуравдугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил: -1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

-1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш

-1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институ-тыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер -2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистр

-2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч

-2012 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн доктор (РЬ.Э)-ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер -1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга

-1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга

-1998-2000 онд тус газрын Нийгмийн бодпогын хэлтсийн дарга

-2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга

-2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн -2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга -2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхпэх газрын дарга

-2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга -2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил: Монгол Ардын намын Бага хурлын гишүүн

Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн

Монголын хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны ерөнхийлөгч

Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн

Шагнал: “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” “Аптан гадас” одон Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал:

Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг.