2025.06.12
Ж.Алдаржавхлан: Нэг жил хойшлуулсан Хот тосгоны хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд хангах чиглэлд манлайлж ажиллаарай гэж хүсье!
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Г.Занданшатар даргаас асуух гурван асуулт байна.
Нэгдүгээрт, Хүн болгоны ярьж байгаа энэ ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг маш цомхон байлгаач ээ гэдэг асуулт байгаа. Ний нуугүй сайхан ярилцаад Г.Занданшатар дарга аа энэ ЗГ-ынхаа бүтцийг 23 сайдыгаа нэлээн багасгамаар байгаа. Одоо сайд болохгүй л бол амьсгал нь давчдаад л амь нь тасарчих гээд байгаа хүмүүс манай энэ шинэ 126-д байхгүй байх аа гэж би итгэж байгаа. Тэгээд салбар салбар дамжаад явж байгаа сайд нарыгаа ч гэсэн энэ удаа бас өнжүүлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ танай ЗГ-т орох юм бол тэр намын дарга гэж хүн орж ирээд Шадар сайд хийгээд байна шүү дээ. Тэр хүнийг бодлогын яам хариуцуулмаар байна. Тэр хүнд зориулж дахин шинэ албан тушаал гаргахгүйгээр бодлого эр Эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу, ямар нэгэн тийм бодлогын яамыг хариуцуулж тэр хүмүүсийгээ ажиллуулмаар байгаа юм аа. Та энэ дээр ямар бодолтой байна?
Хоёрдугаарт, Таныг УИХ-ын дарга байхад би Улаанбаатар хотын засаглалын шинэчлэлийг хийх төлөвлөгөө саналаа оруулж танилцуулж байсан. Тэгээд тэр маань Хот тосгоны хууль болж батлагдаад сая 6 сарын 1-нээс хэрэгжих гэж байтал ЗГ бэлтгэлээ сайн хангаж чадахгүй байсаар жилээр хойшилчихлоо. Та ЗГ-ын тэргүүн болох юм бол энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр нэлээн эрчтэй ажилламаар байна аа. Яг үнэндээ бүтэн жил манай ЗГ-ын хариуцсан ажил хариуцсан хүмүүс юу ч хийхгүй байсаар байгаад энэ хуулийг хойшлуулсан. Зарим хүмүүс бүр энийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Тийм учраас та одоо ЗГ-ын тэргүүн болох юм бол энэ Хот тосгоны хуулийн хэрэгжилтийг яаж богино хугацаанд хангах чиглэлээр манлайлж ажиллах бас МАН нэг хэлж өгвөл их сайн байна.
Гуравдугаарт, Орон сууцын үнийн өсөлт одоо дийлдэхээ болилоо. Залуу гэр бүл маань байртай болъё гэдэг хүсэл мөрөөдөл бүр замхрах тийшээ хандаж байна. Төрөөс 6%-ийн хүүтэй орон сууцын ипотекийн зээл гаргаад байдаг эсрэгээрээ нөгөө барилгын компаниуд үнээ ерөөсөө буулгаж өгөхгүй, магадгүй үнэ өсөж байгаа байх. Нэг ийм кредит тавивал яасан юм. Та Монгол банканд ажиллаж байсан хүн ЗГ-аас тодорхой хэмжээний метр квадратын үнийн бодит үнийг гаргаад үүнээс дооших орон сууцуудыг л төрийн ипотекийн зээлд хамруулна гэхгүй бол бүх зээл тансаг хэрэглээ рүү явчихсан. Залуу гэр бүлийн авах гэж байгаа ипотекийн зээл өөр хүнд очоод өөр тийшээ яваад хүрэлцээгүй болж байна. Үнэ нэмэгдэх тусмаа очер дугаар үүсэж байна. Тиймээс Монгол банктай хамтраад 3 юм уу 4 саяас доош орон сууцыг төрөөс дэмжинэ гэдэг өөрчлөлтийг Ипотекийн зээлийн хөтөлбөрт оруулах саналтай байна.
Түүний асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариуллаа.

Сэтгүүлч