2025.06.12

Р.Батболд: Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 14 мега төсөл дээр хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд дараах байр суурийг илэрхийллээ.

Г.Занданшатар даргыг дэмжиж байна. Эдийн засгаа солонгоруулах тал дээр ямар ажил хийх вэ.Үүнтэй уялдаад хүнд үйлдвэр байгуулах, боловсруулах үйлдвэрээ дэмжих тал дээр хэрхэн ажиллая гэж бодож байгаа вэ. Л.Оюунэрдэнийн Засгийн газар 14 мега төсөл гэж оруулж ирсэн. Зарим нь хэрэгжээд, эхэлчихсэн яваа. Энэ төсөл, хөтөлбөрүүд дээр дэмжих, дэмжмээргүй ч юмнууд харагдаад байгаа юм. Энэ 14 төслийн талаар та ямар бодолтой байгаа вэ. Энэ мега төслүүд бүгдээрээ гадаадын зээл тусламж, үгүй бол бондын хөрөнгөөр хэрэгжихээр байгаа. Миний хувьд энэ гадаадын зээл тусламжийн ашиглалтыг сайжруулах тал дээр ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Зарим гишүүдийн өргөн барьсан хууль дээр хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүнийх нь нэг байгаа юм.

Дэмжээд явчихъя гэхээр энэ хэрэгжүүлэх явцдаа бодлогын алдаа гараад байна гэж хэлэх гээд байгаа юм. Жишээлбэл, нийслэлд бондын төслөөр хэрэгжиж байгаа Сэлбэ төслийн асуудал яваад байдаг. нийтдээ 2,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, барилга угсралтын ажлын төсөл байгаад байдаг. Гүйцэтгэгч нь гаднын компани орж ирчхээд, үндэсний үйлдвэрлэдэг, бүтээн байгуулдаг компаниуд орж чадахгүй ийм асуудалтай тулаад байдаг.

Энэ бол маш их хөрөнгө. Манай улсын 2025 оны жилийн төсвийн 7-8% нь ДНБ-ий 3 орчим хувьтай том төсөл яваад байгаа. Ийм дотооддоо мөнгөө аваад үлдчих боломжтой төслүүдийн хэрэгжилт дээр алдаа гараад байгааг засаж залруулах тал дээр ямархуу бодолтой байна. Ерөнхий сайд пүрэв, баасан гаргийн УИХ-ын чуулганаар, Ерөнхий сайдын цаг гээд эхний цагийг нь гаргаад мэдээлэл хүргээд, гишүүдтэй ярилцаад явж байх боломжтой юу?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа