С.Эрдэнэболд: Авлигатай, нүд цавчилгүй, нам харгалзахгүй тууштай, хуулийн хүрээнд популизм хийхгүйгээр тэмцэж чадах уу!
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.
Г.Занданшатар нэр дэвшигчээс Монголын засгийн газрууд тэргүүлэх эрэмбээ зорилгоо тодорхойлж бас нэршлүүд өгдөг. Эвслийн Засгийн газар, шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газар, Эв нэгдлийн Засгийн газар, Хурдтай Хөгжлийн төлөөх зориг Засгийн газар гээд таны бодлогын тэргүүн эрэмбэ ямар тодотголтой байх вэ. Жирийн иргэдэд энэ бүх нарийн мэдээлэл хүрч очиж чаддаггүй ч гэсэн энэ засгийн газрын зорилгыг агуулсан үгнээс, тодорхойлолтоос Ерөнхий сайд ямар манлайллын зарчмыг хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэсэн толь нь харагддаг. Энэ дээр хариулт авъя. 68 Гишүүнээс 19 гишүүн өмнөх бодлогын асуултууд их асуусан учраас танаас үнэт зүйлсийн асуулт асууя. Ерөнхий сайдаар томилогдоод ажиллахад таны гол баримтлах манлайллын зарчим юу юм бэ? Олон зүйлийг зөв хийж чадахаас илүүтэйгээр хандлагын манлайлал асар чухал.
Монголчууд хэлдэг азарганы дэл хаашаа, адууны зүг тийшээ гэж. Тэгэхээр удирдагчийн энэ манлайллын зарчмын гол түлхүүр үгнүүд түлхүүр зарчмууд юу байх вэ? Жишээлбэл танхимын гишүүддээ ямар шаардлага тавих юм бүгдийг нь ХОМ-ээс гадна орлогоо яаж нотлох вэ гэдэг юм уу. Тодорхой баг бүрдүүлэхдээ ямар шаардлага тавих вэ? Дараагийн асуулт Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг болбол 2 мянган илүү жилийн төрт ёсны түүхтэй. Монгол төрийн алтан жолоо цулбуурыг асар том хариуцлагатай үүрч байгаа улс төрийн зүтгэлтэн. Энд таны давуу тал бас сул тал юу байна? Та өөрөөүүнийгюу гэж харж байна? Засгийн газрынхаа яамдын тоог бууруулах уу? Иргэд үүнийг хүсэж байна. Эхнээсээ яамдынхаа тоог 20-оос дотогш нь чадвал 15-17 руу оруулах юм бол иргэдийн дэмжлэгийг шууд авна. Өөрөөр хэлбэл төр хэмнэлтийн бодлогын үр дүнтэй байдлаа гүйцэтгэх засаглалаасаа эхлэх нь асар чухал.
Хүний эрхийн асуудал, зүй бусаар асар олон хүний амь нас эрсдэж байгаа улирлын чанартай утаа, үер энэ зүйл дээр сэтгэл хөдлөл биш суурь судалгаатай ажиллах тал дээр та ямар бодолтой байна. Эрүүл мэндийн төсвийг улсын төсвийн 6 хувьд хүргэж чадах уу? Дараагийн асуулт боловсрол, хот хөдөөгийн ялгаа байна. Хүүхэд эцэг эх нь хөдөө, хотод хаана аж төрж байгаагаас шударга бус байдлын тэгш бус гарааны боловсролоос эхэлж байгаа. Үүн дээр та ямар бодлого баримтлах вэ? Авлигатай, нүд цавчилгүй, нам харгалзахгүй тууштай, хуулийн хүрээнд популизм хийхгүйгээр тэмцэж чадах уу? Бизнес эрхлэгчдэд татварын орчин нийгмийн даатгал дээр та яг ямар байр суурьтай байх вэ?

Сэтгүүлч