“Давхар дээлнээс салах” тухай хууль батлагдсан бол ...
Шийдлийн засгийн газар
2016.07.06

“Давхар дээлнээс салах” тухай хууль батлагдсан бол ...

Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчөөс 2 ч удаа өргөн барьж батлуулж амжаагүй чухал хуулийн нэг бол Давхар дээлнээс салах буюу Засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай байв.

Анх 2014 онд өргөн барьж байхдаа Засгийн газрын гишүүнийг парламентийн гишүүн давхар хашиж болохгүй гэж тов тодорхой заасан байсан. Гэвч энэ хууль эцсийн хэлэлцүүлгээр санал хураалтанд унасан. Учир нь тэр үед засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байдал руу түлхсэн тул хууль эзэндээ буцаагдав.

Харин 2 жилийн дараа 2016 онд Ерөнхийлөгч дахин өргөн барьсан ба агуулгын хувьд бага зэрэг зөөлрүүлэн оруулж ирсэн байна.

Уг хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нар л УИХ-ын гишүүний үүргийг хавсарч гүйцэтгэж болно гэж заажээ. Бусад тохиолдолд Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнийг давхар гүйцэтгэхийг хориглоно гэж тусгасан байсан.

Ерөнхийлөгчийн 2016 оны 3 сарын 14-ны өдөр өргөн барьсан энэ хууль тухайн үедээ төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэж гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Уг хуулийн төсөл энэ оны 7 сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлэхээр заасан байсан ч  УИХ-ын чуулганаар орж хэлэлцэж амжилгүй дараагийн парламенттай залгалаа.  

Тухайн үед энэ хууль батлагдсан бол тодорхой асуудлуудыг өнөөдөр шийдээд явах байлаа.