УИХ-ын сонгуулийн 75-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Vip76.mn сайт 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэж байна.
2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 76 ДУГААР ТОЙРОГ
Ардчилсан намаас нэр дэвшигч Шаравдоржийн Түвдэндорж
Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.Ш.Түвдэнорж 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн. Хуульч, улстөрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D).
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд, 2003-2008 онд МоАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МоАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хууль зүйн байнгын хорооны дарга, 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв.
Монгол Ардын намаас нэр дэвшигч Батбаярын Ундармаа
Улаанбаатар хотод 1964 онд гавьяат эдийн засагч Батбаярын гэр бүлд айлын ууган охин болж төржээ.
Боловсролын хувьд 1982 онд Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль, 1982-1983 онд ЗХУ-ын Эрхүү хотноо хэлний бэлтгэл, 1983-1988 онд Москва хотын Удирдлагын дээд сургууль төгсчээ. Инженер-эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор.
Ажлын гарааг 1988 онд Удирдлагын хөгжлийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж тэндээ хоёр жил ажиллажээ. Дараа нь 1990-1994 Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хорооны дэргэдэх Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байв.
Б.Ундармаа 1995 онд “Бишрэлт” группыг үүсгэн байгуулж 2003 оныг хүртэл захирлын үүрэг гүйцэтгэжээ. 2008-2012 онд "Гэр бүл хөгжил төв"ийн тэргүүнээр ажиллаж байжээ. Тэрээр мөн 2002 оноос хойш МАСЭХолбоо, НАМЭХолбоонд удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч, 2004 оноос хойш НИТХ-д тэргүүлэгч, 2007 оноос хойш МАН-ын Бага хурлын гишүүн, 2008 оноос хойш НИТХ-ын Нийгмийн бодлогын хороон даргын сонгуульт ажлыг хийж байв.
Мөн БСШУ-ны дэд сайд, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байв.
БУСАД НЭР ДЭВШИГЧИД
МАХН-аас нэр дэвшигч Ононгийн Цолмон. Хувиараа хөдөлмөр эрхлэгч.
Бүгд найрамдах намаас Ичинноровын Түвдэндорж. Хувиараа хөдөлмөр эрхлэгч.
Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Загдсүрэнгийн Болдбаатар. Монголын ногоон хөгжлийн зуун ТББ-ын тэргүүн.
Монголын социал демократ намаас Хоовзойн Маам. МСДН-ын Нийслэлийн зөвлөлийн дарга.
Иргэний хөдөлгөөний намаас Баянжаргалын Ангарагбаяр. Бүтээлч бизнес ТББ-ын сургагч багш.
Монголын консерватив намаас нэр дэвшигч Намжилийн Дашдаваа. МКН-ын дарга
Бие даагч Түмэн-Ойлоогийн Цоож. Шинэ аравт ТББ-ын тэргүүн
Сонгуулийн тойргууд
Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна.
Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.
Таны сонголт мэргэн байг.