Сонгуулийн сурталчилгааны үеэр чуулган хуралдана гэдэгт итгэхгүй байна
2016.05.27

Сонгуулийн сурталчилгааны үеэр чуулган хуралдана гэдэгт итгэхгүй байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтmой ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган түр хугацаагаар завсарлапаа. Хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна. Тухайлбал, танай байнгын хорооны зүгээс аль хэр ажил амжуулсан бэ?

-Хаврын чуулганаар олон хуулийг баталж чадлаа шүү дээ. Манай байнгын хорооны тухайд бол Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг батлуулсан. Энэ бол олон жил яригдсан чухал хууль юм. Дээрээс нь боловсролын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тавьсан зорилтынхоо 90 гаруй хувийг биелүүлсэн гэж бодож байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зарчмын зөрүүтэй саналын томьёолол олон байсан. Эмийн агентлаг байгуулахтай холбоотой асуудал дээр гишүүдийн үзэл бодол зөрсөн учраас хойшлуулж сонгуулийн дараа хэлэлцэхээр орхисон байгаа.

-Зургадугаар сарын 23-ныг хүртэл чуулган завсарласан. МАН-ын зүгээс хэлэлцэх шаардлагатай олон хуулийг хойшлууллаа гэж шүүмжилж байна?

-Сонгууль тулсан энэ үед намуудаас нэр дэвшилт явагдаж хөдөө орон нутаг, аймаг, дүүрэгтээ их ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор чуулганы ирц маш хангалтгүй байна л даа. Ер нь бол өмнөх парламентуудаас харахад өдийд бол аль эрт завсарлаад явчихдаг байсан. Харин ч энэ удаагийнх бол нэлээн удаан хуралдлаа гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Маргаантай чухал асуудлууд ч байгаа учраас ирц муутай үед УИХ-ыг завсарлуулсан бол ер нь зөв өө. Их хурлын гишүүдийн ирц муу байгаа ийм үед бас хүчээр чуулганыг хуралдуулж явуулах нь бол буруу. Сонгуулийн маргааш дахиад амьдрал үргэлжилнэ. Парламент байгуулагдана. Парламентаараа энэ хэлэлцэх асуудлууд чинь яг л очер дугаараа хүлээгээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ парламент нь зарим хуулиудаа хэлэлцээд явах нь дээр гэсэн үзэл бодолтой байгаа.

-Эрүүгийн хуульд орсон эмч нарт ял олгохтой холбоотой заалтыг хүндэдсэн байна гээд Засгийн газар өөрчилсөн хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Тэр хууль дараагийн парламентад орох нь ээ?

-Эрүүгийн хууль есдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ шүү дээ. Тэгэхээр дараагийн парламент гарч ирээд тэр хуульд өөрчлөлт оруулчих бүрэн боломжтой.

-Сонгуулийн сурталчилгаа явагдаж байх зургадугаар сард чуулган бүрдэх эсэх нь ч мэдэгдэхгүй байгаа. Зургадугаар сарын 23-нд чуулганы хуралдаан болбол та тойргоосоо ирж оролцох уу?

-Тийм боломж байхгүй шүү дээ. Зургадугаар сарын 23-нд би сонгуулийн ажлаар ид тойрог дээрээ явж байна. 29-ний өдөр сонгууль болох юм чинь. Тэгэхээр тэр үеэр чуулган хуралдана гэдэгт би итгэхгүй байна.

-Саяхан танай аймгийн намын хороо хуралдаад таныг УИХ-д нэр дэвшүүлэхээр мэдэгдсэн байна лээ?

-Тийм. Манай аймгийн намын хороо хуралдаад гурван нэр дэвшигчийг 100 хувь батлаад явуулсан байгаа. 35 дугаар тойрог дээр намайг, 34 дүгээр тойрог дээр Б.Пүрэвдорж, З6 дугаар тойрог дээр Ш.Адьшааг санал нэгтэй баталсан.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал товлогдсон уу?

-Үндэсний зөвлөлдөх хороо маргааш (өнөөдөр) хуралдана гэсэн сурагтай байна. Энэ бол тулсан хугацаа шүү дээ. Тэгэхээр нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулах байх.

-Та Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болсон уу. ҮЗХ-ны гишүүн биш бол УИХ-д нэр дэвшиж болох уу?

-Би Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болж чадаагүй байгаа шүү дээ. ҮЗХ-ны  гишүүн биш мөртлөө нэр дэвшиж байсан практик олон юм байна. Тэгэхээр бололцоотой л гэж үзэж байгаа.

-Дүүрэг, аймгийнхаа намын хороогоор дэмжигдээгүй ч Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурал дээр заалнаас сонгогдох явдал байдаг.

-Ер нь байдаг шүү дээ. Заалнаас нэр дэвшээд тэр нь ҮЗХ-ны олонхын дэмжлэгийг авах юм бол дэвших бололцоо

Ардчилсан нам ИЗНН хамтарч сонгуульд оролцохоор болсон. Гурван тойрог өгнө гэж амласнаасаа буцчих байх гэсэн яриа байна. Танай намын гишүүдийн дотор тиймэрхүү мэдээлэл сонсогдож байна уу?

-Үгүй байх аа. Дэвшүүлээд л явах байх. Гэхдээ аймаг, дүүргүүдийн намын хорооны хурал бас нэр дэвших сонирхолтой хүмүүс маш олон байгаа. Тиймээс зарим газар ялангуяа эмэгтэйчүүдийн квот дээр жаахан асуудлууд гарч байна. Гэхдээмэдээжхуультай юм чинь Үндэсний зөвлөлдөх хороон дээр эцэслээд бүрэн шийдээдявахбайх. Намуудтай байгуулсан бүх юмаараа л явах болов уу.

-Та МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогттой урьдчилсан байдлаар бол нэг тойрогт өрсөлдөхөөр болж байгаа юм байна. Та хоёр нэг айлын хүргэн байх аа?

-Хоёр базын өрсөлдөөн болох бололтой. Манайд тулгалтууд маш их байна. Намуудын бодлогоор тэгээд байгаа юм байлгүй дээ.