2024.06.19

Нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэхэд гар бие оролцож, ажиллана

2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Сархадын Зулпхарыг танилцуулж байна.

Тэрээр 1992-1998 онд Бүгд найрамдах Турк улсад Мимар Синаны Их Сургуульд социологич мэргэжлийг эзэмшсэн. Улмаар МУИС-д социологийн магистрын зэрэг хамгаалжээ. Дараа нь 2008 онд Удирдлагын академид төрийн захиргаа, төрийн удирдлагын докторын зэрэг хамгаалж, Их Британи Умард Ирландын Вант улсын Кембреджийн их сургуульд зочин судлаачаар уригдаж, 3 жил судалгаа хийжээ. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагуудын төслүүдэд төслийн зөвлөх, төслийн судлаачийн үүргийг гүйцэтгэж байлаа. Түүнчлэн МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн 4 удаагийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах багт орж ажиллаж байсан туршлагатай. 

2016-2020 онд Удирдлагын академийн Захирлын үүргийг гүйцэтгэсэн бол, 2020-2024 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын Дэд сайдын албан үүргийг хэрэгжүүлж байна. Төрийн байгуулалтын чиглэлээр өнгөрсөн 30 орчим жил судалгаа хийж байна. Үүний зэрэгцээ нийгмийн бодлогын үүн дотроо нийгмийн дундаж давхаргын чиглэлээр судалгаанд онцгойлон анхаарч ажилласан.Энэ судалгааны үр дүнд тулгуурлан "Алсын хараа-2050" баримт бичигт нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх зорилтыг тодорхойлж байлаа. Тэрээр МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн 17-т нэр дэвшлээ.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn