Лу.Болд, Г.Батхүү тэргүүтэй Ардчилсан намын гишүүд Хан-Уулд нэр дэвших эрхээ авлаа
2016.05.26

Лу.Болд, Г.Батхүү тэргүүтэй Ардчилсан намын гишүүд Хан-Уулд нэр дэвших эрхээ авлаа

Ардчилсан намын   аймаг, нийслэлийн намын хороод хуралдаж, УИХ-ын сонгуульд ямар нэр дэвшигчийг явуулах вэ гэдгээ шийдэж байгаа билээ. 

    Өнгөрөгч даваа гарагаас эхлэн намын хороод хуралдаж эхэлсэн бөгөөд Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Өвөрхангай, Хэнтий аймагт өрсөлдөх нэр дэвшигчдийн нэр тодорхой болж эхэлсэн. 

Мөн Улаанбаатар хотын дүүргүүдэд өрсөлдөх нэр дэвшигчид ч эхнээсээ мандатаа авч эхэлсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая  Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороо хуралдаж, УИХ-н сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгожээ. Хан-Уул дүүрэг сонгуулийн шинэ системийн дагуу 4 мандаттай болсон. Тэгвэл энэ удаагийн сонгуульд АН-аас тус дүүрэгт  УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Лу.Болд, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг УИХ-ын хуралд нэр дэвшүүлэхээр дэмжжээ.

Мөн одоо Сэлэнгэ аймгийн намын хороо хуралдаж байна. Тус тойрогт нэр дэвших эрхээ авахаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар очоод байна. Үлдсэн нэг нэр дэвшигч нь тодорхой биш байгаа юм.