Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгорт АН-аас нэр дэвшинэ
2016.05.27

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Баянхонгорт АН-аас нэр дэвшинэ

Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээллээ.

Баянхонгор аймгийн Ардчилсан Намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд Н.Түвшинбаяр, Х.Баттулга, Д.Ганбат нарыг 100 хувийн саналаар сонгожээ.

Тэрээр “Баянхонгорын анхны бага олимпоос авсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууд аа баярлалаа. Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч, амжилт” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Н.Түвшинбаяр Булган аймгийн харьяат. Харин Булган аймагт ганц тойрогтой. Булганы тойрогт О.Амартүвшин нэр дэвшихээр болсон тул ийнхүү Баянхонгор аймагт нэр дэвшиж буй аж.