УИХ ипотекийн зээлийг яаралтай дэгээр хэлэлцэхээр болжээ
УИХ ипотекийн зээлийг яаралтай дэгээр хэлэлцэхээр болжээ
2016.01.12

УИХ ипотекийн зээлийг яаралтай дэгээр хэлэлцэхээр болжээ

Цагаан сараас өмнө ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болно хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжжээ.

Уг хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж УИХ яаралтай дэгээр хэлэлцэхээр болсон байна. Монголбанкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог зээлийг тав руу буулгана. Инфляци 14 хувьтай байхад ипотекийн найман хувийн зээл хэрэгжүүлсэн. Одоо инфляци 2.9 хувь руу орсон учир зээлийн хүүг гурван хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Дээр нь 81м2 гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа.

Моргейжийн найман хувийн зээлд хамрагдахад өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх естой байсныг одоо 530 мянган төгрөг болж босго нь буурч байгаа. Ингэхдээ 43м2 байрнаас сонголт хийхэд орлого энэ хэмжээнд байна гэсэн үг" хэмээсэн бол Б.Гарамгайбаатар "Түрээсийн орон сууцны журмыг Засгийн газар удахгүй гаргана. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр бүл. өндөр настнуудыг хамруулна. Орон сууцны тодорхой хэсгийг түрээсэлнэ. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид зориулсан моргейжийн зээлийг шинээр нэвтрүүлнэ. Зээлийн хүү орон сууцны моргейжийн хүүтэй адил түвшинд байхаар зохицуулна" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа. Мөн энэ хэлбэрээр байр авах боломж хомс иргэд байгаа. Тухайлбал насаараа эмч, багш, цагдаагийн байгууллагад ажилласан иргэдэд төрөөс дэмжлэг юу байна гэдэг боломжийг хайж байна. Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй ганц хүний цалингаар байр авах боломжгүй. Тиймээс ийм хүмүүст ипотекийн зээлийн хүрээнд тэтгэлэг үзүүлэх ямар боломж байгаа вэ гэдгийг судалж байна" гэдгийг мэдээлсэн.