УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.01.08

Ипотекийн зээлд оруулж байгаа мөнгө муу хөрөнгө оруулалт

Зах зээл дээр одоо 50 мянга гаруй орон сууц эзнээ хүлээж байна. Үүнд 3.2 их наяд төгрөг түгжигдсэн байна. Энэ  нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тэр дундаа банкны санхүүгийн системд бүр ч хортой учир үүнээс гарахын тулд орон сууцны зээлийн хүүг бууруулах оролдлого хийж байна гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллээ.

Тэрээр “Банк санхүүгийн байгууллагаа аврахын тулд ипотекийн зээлийн хүүг тав болгох гэж оролдож байна. Болох ёстой, үүнийг дэмжиж байна. Гэхдээ барилгын үнэ ипотекийн зээлээр авсан тэр байшингийн үнэ нь өөрөө бодитоор зах зээлийн үнэ ийм болоод ирж байгаа үед ард иргэдэд ирж байгаа дарамт хэвээр байна. Утгагүй хөрөнгө оруулалт болж байгаа. Үүнээс яаж мултрах вэ?.  Удахгүй аж ахуй нэгж 500 мянгаар байшин барилаа гэхэд 600-700-р зарна шүү дээ. Зах зээлийн шинэ үнэ тогтож байгаа нь хямралаар бий болдог эдийн засгийн буруу тооцоололтой, сахилга батгүй аж ахуй нь унаад шинэ нь босдог, шинэ үнэ тогтдог зах зээлийн зарчим. Ийм л хууль үйлчлэх нь байна....”

Бүрэн эхээр нь бичлэгээс ...