Найман хувийн зээлийн хүүг тав болгох боломжтой
2016.01.07

Найман хувийн зээлийн хүүг тав болгох боломжтой

2010-2015 онд Ипотекийн зээлийн хэмжээ 10 дахин өссөн. Засгийн газрын 2013 оны 6-р сараас эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч байгаа.

Энэ хугцаанд хамрагдах иргэдийн тоо харин ч өссөн байна. Гэхдээ иргэд урьдчилгаа төлбөрөөс болж зээлд хамрагдаж чадахгүй байх эрсдэл илүү их үүссэн. Хууль боловсруулагчдийн зүгээс олон хувилбарыг санаачилж зарим нэг нь дэмжигдсэн гэж хэлж болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ипотекийн зээлийн хүү буурах ёстой. Учир нь инфляци багассан. Хугацаа нь уртассах ёстой гэх мэт боломжийг орон сууцыг хүлээсэн иргэдийн эрх ашгийг хангах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Дэмжлэг болгож өгөх бололцоо байж болох талаар ярьсан. Жишээ нь гэр хорооллын иргэд ипотекийн зээлд хамрагдвал тодорхой хувийг улсаас дэмжлэг өгөх энэ нь агаарын бохирдлыг бууруулах учир дэмжлэг үзүүлж болох юм гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Цэцийн дүгнэлттэй холбоотой хууль эрх зүйн тогтолцоогоо зөв авч явах ёстой. Тиймээс найман хувийн хүүтэй зээл бол бага дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөрөө Монголын төр авч явах ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....