Ажлын хэсэг хуулиа өргөн бариагүй байгаа
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.01.06

Ажлын хэсэг хуулиа өргөн бариагүй байгаа

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдсэн найман хувийн хүүтэй ипотекийн зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, цэцээс Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулийн барьцаат зээлийн тухай заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн билээ.

Ингэснээр хуульзүйн байнгын хороон дээр  АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, уг асуудалд гарц хайхаар болсон. Ажлын хэсэг Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулинд өөрчлөлт  оруулах замаар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөлийг бүрдүүлэх  юм.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сардаа багтаан, найман хувийн зээлийг шийднэ гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны дунд үеэр байгуулагдсан ажлын хэсэг өнөөг хүртэл хуулиа өргөн бариагүй байгаа аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодруулахад “Ажлын хэсэг хуулиа өргөн бариагүй байгаа. Өргөн барингуут асуудал хэлэлцэгдэнэ. Яг хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна. Гэхдээ удахгүй шийдэгдэнэ” гэсэн тодруулга өгч байна.