УИХ-ын гишүүн Д.Ганбат
2016.01.06

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн зохицуулалт үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн шийдвэрийг цэц гаргасан. УИХ энэ дүгнэлтийг хүлээн авснаар ипотекийн зээл олголт зогсоод байгаа. Алдааг засаж эрх зүйг боловсронгүй болгох ажил дуусах дөхжээ.

Цаашид үргэлжлүүлэн олгох асуудлыг судлахдаа хүүг нь бууруулах, үндсэн хуульд нийцүүлэх үндсэн зохицуулалт хийгдсэн байна.

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан. Инфляцитай уялдуулж хүүг бууруулахаар төлөвлөсөн байна. Мөн иргэн орон сууцаа барьцаалах худалдан борлуулахдаа банкнаас зөвшөөрөл авах гол маргааныг ч шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцээс гарсан ипотекийн шийдвэрт ерөнхийлөгчөөс хориг тавьж. УИХ, хууль зүйн байнгын хороо ажиллаж байна. Эцэслэн шийдэгдэгүй байтал энэ асуудлыг долоонд шийднэ гэсэн бичиг ирүүлсэн. Энэ бол боломжгүй гэсэн мэдэгдэл явуулж байна. Хуулийн дагуу хийгдэх ажил учир энэ талаар байнгын хороон дээр зохих мэдээллийг хийх болно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...