Жаргалант тосгоны гурван үеийн эмэгтэйчүүд чууллаа
Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын дэмжлэг, Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар Жаргалант тосгоны ахмад, дунд, залуу гурван үеийн 400-аад эмэгтэйчүүд чуулав
2014.06.06

Жаргалант тосгоны гурван үеийн эмэгтэйчүүд чууллаа

Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын дэмжлэг, Төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн санаачилгаар Жаргалант тосгоны ахмад, дунд, залуу гурван үеийн 400-аад эмэгтэй нэгэн дор цуглан өөрсдийнхөө эрхийг хамгаалах хийгээд төрөөс эмэгтэйчүүдийн чиглэлээр баримталж буй бодлого, явуулж буй үйл ажиллагааны талаар ямар бодол санаатай явдаг талаараа ярилцав.

Чуулга уулзалтыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Өмнө нь олон хурал, чуулганд оролцож байсан ч өнөөдөр шиг бүгд Монгол дээлээрээ гоёсон, ийм их дулаахан уур амьсгал бүрдсэн уулзалтад орж байснаа санахгүй байна” хэмээх бэлгэтэй үгээр нээлээ.

Ингээд чуулганд оролцогч эмэгтэйчүүд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон өөрийн хорооноос сонгогдсон төлөөлөгч Б.Мягмарсүрэн болон ИТХ-ын дарга, Засаг дарга нартаа хүргэлээ. Тэднээс гарсан санал санаачилгыг мөрөөр тодорхой ажлууд хийна гэдгээ Х.Нямбаатар хэллээ.

Чуулганы төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн зарилгаар олгогдож буй “Алдарт эх”-ийн одонг эздэд нь гардуулан өглөө.

Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, дүүргийн Улаан загалмайн хорооны даргын хувьд тус нийгэмлэгийн шагналыг нэр бүхий иргэдэд гардуулав. Түүнчлэн Монголын гэр бүлийн нийгэмлэгийн шагналыг ч энэ үеэр эздэд нь хүргэлээ.