Д.Оюунхорол : Хүүхдээ таван нас хүртэл ажил хийлгүй, асрах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ
-Хэд хэдэн чухал асуудлыг тусгуулах саналаа хэлсэн. Тухайлбал, хөдөө орон нутагт байгаа цөөхөн малтай малчдын дунд малжуулах төслийг хэрэгжүүлэх саналыг хэллээ. Малжуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг 300 мянган ажлын байр бий болгох квот-нд оруулах гээд малчдад чиглэсэн чухал асуудлуудыг тусгаж өгсөн.
-УИХ-д сууж буй цөөн эмэгтэй улстөрчийн хувьд эмэгтэйчүүдэдчиглэсэн ямар асуудлыгмөрийнхөтөлбөрт тусгуулав?
-Өрх толгойлсон эмэгтэйчүүдээс гадна өрх толгойлсон эрчүүдийг дэмжих зорилгоор боловсролын багц үйлчилгээг бий болгож, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдийн ирээдүйн амьдралыг баталгаажуулж, дэмжих үүднээс хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг, өдрийн хоол, сургуулиас зохион байгуулж буй аялал зугаалга, хөгжмийн болон спортын дугуйланд үнэ төлбөргүй хамрагдах боломж олгох хэрэгтэй зэрэг саналыг тусгасан. Мөн тухайн хүүхдүүдэд шаардлагатай хичээлийн хэрэгсэл, нэмэлт давтлага, хичээлийг үнэгүй өгөх зэрэг оновчтой хэлбэрүүдийг бий болгож, өрх толгойлсон эмэгтэйчүүд, аавуудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх саналыг орууллаа. Энэ асуудал шийдэгдчихвэл нийгэмд тулгамдсан олон асуудал цэгцрэх боломжтой. Бас нэг чухал асуудал нь төр засгаас эмэгтэйчүүдийг хүүхдээ таван нас хүртэл нь ажил хийлгүй хүүхдээ асарч хамгаалах эрхийг олгож, аль болох ажлаас нь халдаггүй байх эрх зүйн орчныг хөдөлмөрийн хуульд оруулж өгөх асуудлыг хөндлөө.