“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулна
“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх хөтөлбөр-төлөвлөгөөг боловсрууллаа
2014.01.29

“Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх хөтөлбөр-төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/39 дугаар захирамж гаргалаа.

 Захирамжийн дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дэмжиж хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөл, 2014 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төслийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

 Тус ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ахлаж ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, нийслэлийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, зарим дүүргийн Засаг дарга, Төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оржээ.

 Нийслэлийн Засаг дарга “Ухаалаг төр-2014” хөтөлбөр - төлөвлөгөөг боловсруулан 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг тус ажлын хэсэгт үүрэг болголоо.