УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.01.14

2014 он өнгөрсөн жилээс илүү бүтээн байгуулалтын жил байх болно

Орон нутгийг хөгжүүлэхийн тулд засгийн газар бүх яамдуудтай хамтын хүчээр ажиллах ёстой. Тиймээс засгийн газрын гишүүн засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

2014 он хувьд барилга хот байгуулалтын салбар илүү орон нутагт чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тухайлбал шинэ сум төслийг үргэлжлүүлэн явуулахаас гадна аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Энэ жил өнгөрсөн жилээс илүү бүтээн байгуулалтын жил байх болно. Аймгуудад баригдах барилгын урьдчилсан төлөвлөгөөг хийх, өнгөрсөн жил эхэлсэн барилгын ажлыг үргэлжлүүлэх, мөн аймгуудад амины орон сууц барих чиглэлд түлхүү анхаарна. Энэ жил долоон аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажил хийж байгаа” хэмээн хэллээ.