Нийслэлд энэ онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ угсарна
2025.02.06

Нийслэлд энэ онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ угсарна

Геодези, усны барилга байгууламжийн газар 2025 онд 7 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсарна гэдгийг хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэв.

Тодруулбал: 

1. БГД-ийн 4-р хороо, Төмөр замын вокзал орчим

2. ХУД-ийн 15-р хороо, Энхтайваны гүүр доор

3. БГД-ийн 5-р хороо, “Алтай” хотхоны 14-р байр орчим

4. Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим

5. ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ 3 буюу ажилчны гудамж

6. “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам

7. Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгат орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байгаа аж.