Л.Энх-Амгалан: Цалин, тэтгэврийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх цаг болсон
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.01.21

Л.Энх-Амгалан: Цалин, тэтгэврийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх цаг болсон

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгээс нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, өнөөгийн бизнесийн орчин нөхцөл, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх зэрэг асуудлаар иргэдтэй нээлттэй уулзалтууд хийж, хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа. Таныг эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, бизнесийн орчны талаар нэлээд судалгаатай, алсыг харсан шийдэл бүхий илтгэлүүд тавьсан гэж иргэд үнэлсэн?

-Гол нь нь бодит үнэлэлт дүгнэлт өгөхийг л зорьсон л доо. Иргэд ч санаа оноогоо хуваалцаж шүүмжлэхээ шүүмжилж, хууль боловсруулж өргөн барихыг хүссэн. Аль нэг нам гэж туйлшрахгүйгээр үр дүнтэй уулзалтууд болсон гэж хэлмээр байна.

Ер нь эрүүл мэнд, боловсролын салбараас хөрөнгө мөнгө харамлаж болохгүй гэж хувьдаа үздэг. Миний хувьд Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Энэ бол иргэдийн хамгийн их хүсэн хүлээж буй зүйл. Энэ хуулийг баталж гаргах нь магадгүй энэ удаагийн УИХ-ын хийх хамгийн том түүхэн шийдвэрүүдийн нэг болох байх.

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал нь товчхон хэлэхэд яг юунд байна?

-Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, даатгалын байгууллагын тогтолцоо, иргэдэд тулгарч буй асуудалд иргэд сэтгэл дундуур явдаг. Эрүүл мэндийн даатгал бол иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой тогтолцоо. Харамсалтай нь манай улс ийм тогтолцоотой болж чадаагүй. Харин эсрэгээр гэнэтийн өвчин зовлон тохиолдоход эд хөрөнгөө зарж, эсвэл насан туршдаа өр зээлэнд баригддаг тохиолдол их.

Даатгалд хамрагдсан хүн төлсөн даатгалынхаа хэрээр сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг авдаг тогтолцоо байх ёстой.

Иймээс ард иргэдээ эрсдлээс авардаг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ёстой. Даатгалд хамрагдсан хүн төлсөн даатгалынхаа хэрээр сэтгэлдээ хүрсэн үйлчилгээг авдаг тогтолцоо байх ёстой. Төрөөс даатгалыг нь даадаг хэсэг хүмүүс бий. Нийт эрүүл мэндийн даатгалын санд 180 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог. Түүний зөвхөн 10 гаруй тэрбумыг төрөөс төлдөг. Цаана нь 170 орчим тэрбумыг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрсдөө, мөн ажил олгогчоос төлж байна.

Төрөөс даатгалыг нь төлдөг хүмүүст нийт даатгалын мөнгөний 80-90 хувийг зориулдаг. Гэтэл даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг хүмүүс нь сэтгэлдээ нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй. Шинжилгээ өгөхөд л өөрөө мөнгө төлдөг, өндөр үнэ- тэй эм чилгээ оношлогоо хийл- гэхэд даат галаараа хамрагдаж чад даггүй. Зөвхөн ганц жишээ дурдахад эмнэлгийн нийт зардлын 50 гаруй хувийг иргэд халааснаасаа төлдөг. Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх ёстой зардал болох шинжилгээний мөнгө, мэс заслын төлбөр гээд бүгдийг иргэд өөрсдөө төлж байгаа тохиолдолд иргэд маань яаж эрүүл мэндийн даатгалд итгэх юм бэ.

Мэдээж иргэдийн даатгалд хамрагдах сонирхол нь буур- саар л байх болно. Бид энэ хуулийг өөрчилж сайн хууль болгон баталж чадвал олон жил ярьсан эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ, эмч нарынхаа асуудлыг ч шийдэж чадна.

-Мөн та тухайн иргэн хувийн, улсын аль ч эмнэлэгт үзүүлдэг, үйлчилгээ авдаг байх хэрэгтэй гэж байсан?

-Эрүүл мэндийн даатгалын менеж ментийг зөв зохион байгуулж, хувийн, улсын гэж ялгалгүй санхүүжилт өгдөг болчих юм бол даатгуулагч иргэн эмчээ, эмнэлгээ, эмчилгээгээ өөрөө сонгоод үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол даатгуулагч иргэн улсын эмнэлэгт очоод үзүүлдэг. Гэтэл та тийм эмнэлэгт очоод дурандуулаад ир, тийм эмнэлэгт очоод зургаа авахуул зэргээр иргэдийг шахаанд оруулж байна. Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч хувийн эмнэл- гийнхээ бизнесийг дэмжээд байна гэсэн үг л дээ.

Ер нь ху вийнх ч бай, хувьсгалынх ч бай эмнэл- гүүд чанартай үйлчилгээ, менеж- ментээрээ шударга өрсөлддөг байх ёстой. Бас нэг зүйл нэмж хэлэхэд эмч болон эмнэлгийн ажилтны буруу гаас эрүүл мэндээрээ хо хирч үлдэх тохиолдол олон гарч байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилт- нуудын хариуцлагын даатгалын тухай хуулийг боловсруулах шаардлагатай гэж боддог.

-Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх таван багц хуулийн төслийг МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд боловсруулсан. Үүнийг эрх баригч нам улс төрийн тоглолт гэж тайлбарлаад байна?

-Иргэдийнхээ цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бол энэ Засгийн газар, эрх барьж байгаа намын номер нэг анхаарал хандуулах сэдэв. Эрх баригчид үүнийг улс төрийн шоу мэтээр харж байгаад харамсалтай л байна. Үзэл баримтлал өөр ч нийтлэг эрх ашиг, зорилго гэж байх ёстой. Заримдаа улс төрөө сонгуулийнхаа үед л хий гэж хэлмээр санагддаг. Манай бүлгийн гишүүдийн боловс руулсан хууль бол голдуу нэмэлт өөрчлөлтүүд. Гол хэдэн зүйл заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан. Гаргалгаа нь маш энгийн.

Өнөөдөр өргөн хэрэглээний үнийн өсөлттэй харьцуулан иргэдийнхээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байх хэрэгтэй гэсэн санаа юм. Зөвхөн 2012-2013 онд хэрэглээний үнийн индекс урьдчилсан байдлаар 27.7 хувиар өссөн бол энэ хугацаанд тэтгэвэр нэг хувиар ч нэмэгдсэнгүй. Монгол төгрөгийн ханш буурч жилийн өмнө 10 мянган төгрөгөөр авдаг байсан өргөн хэрэглээний барааг 15 мянган төгрөг, тухайн үеийн 100 мянган төгрөг өнөөдөр 70 мянган төгрөгийн хэмжээнд л очсон байна.

2014 онд тэтгэвэр нэмэг дүүлэх арга хэмжээний үр дүнд тэтгэврийн хэмжээ 6-8 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь зөвхөн сүүлийн хоёр жилд тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар хоцорно гэсэн үг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд зэрэг хөдөлмөрийн чадваргүй иргэний орлогын гол эх үүсвэр болсон тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөөс хоцорч байгаа нь өрхийн бодит орлогыг бууруулж хэрэглээг хязгаарлах, улмаар тэднийг ядууралд оруулах үндсэн шалтгаан болж байгаа нь үнэн шүү дээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг жил бүр хэрэглээний үнийн индексээр нэмэгдүүлж, оршуулгын тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоосноор эдгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд үзэмжээр хандах явдал арилж, тэтгэврийн худалдан авах чадварыг хадгалан, тэтгэвэр авагчдын нийгмийн баталгаа сайжирна. Түүнчлэн тэтгэ вэр, тэтгэмжийг тухайн үеийн нөх цөл байдалд нийцүүлэн огцом нэмэгдүүлж төсөвт хүндрэл учруулах явдал багасна гэж бид тооц сон. Хуулийнхаа үзэл баримт- лалыг ч ингэж томьёолсон. Ер нь Монгол Улсын өнөөдөр баримталж байгаа цалин тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх цаг нь болсон гэж боддог.

-Малчдын ихэнх нь нийгмийн даатгалаа төлдөггүй. Тэтгэврийн насанд хүрэхээр ямар ч тэтгэвэр авах боломжгүй болдог. Хөдөө орон нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас таны байр суурийг сонсъё?

-Шинэ Засгийн газар байгуу- лагдсан цагаас энэ асуудлыг нэлээд шаргуу тавьж ойрын хугацаанд оновчтой шийдэл гаргах хэрэгтэйг байнга ярьж сануулж байгаа. Би нэг тоо хэлье. 2011 оны жилийн эцсийн байдлаар малчдын 6.3 хувь л нийгмийн буюу тэтгэврийн даатгалд даатгуулсан байгаа нь маш бага үзүүлэлт. Өнөөдөр 311.2 мянган мал чин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Үүнээс 41.5 хувь нь 16-34 насны, 46 хувь нь 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны хүмүүс байна. Энэ тоо жил бүр өсч байгаа.

Малчдын тэтгэврийн даатгалд хамрагдалт хангалтгүй байгаагийн шалтгаан нь одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоо тэдний хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нийцэхгүй байгаа тай холбоотой. Тухайлбал шимтгэлийн хувь хэмжээ өндөр бөгөөд 20-иос доошгүй жил сар бүр шимтгэл төлөх шаардлагатай болдог шүү дээ.

Тиймээс малчдад зориулсан тэтгэврийн тусгай хөтөл- бөрийг бий болгох, төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг төрөөс хариуцах, шимтгэлийн урамшуулал эдлүүлэх, тэтгэврийн нас, шимтгэл төлсөн байх хугацаа, тэтгэвэр бодох томьёо зэргийг ши- нэчлэн тогтоох шаардлага зайлшгүй хэрэгтэй. Малчдыг тэтгэврийн даатгалд хамруулахгүй бол ирээдүйд нийгмийн халамжийн зар- дал нэмэгдэж, төсөвт дарамт учрах бодит нөхцөл бий болно. Ингэж ирээдүйгээ харсан хуулиар зохицуулж даруй шийдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-УИХ дахь МАН-ын бүлгээс малчдыг эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан?

Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал байгаа гэж би дээр хэлсэн.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас гадна даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал байгаа гэж би дээр хэлсэн. Сар болгон сумын төв орж шимтгэлээ төлж чадахгүйгээс болж олон малчин даатгалын гадна үлддэг. Миний авсан мэдээллээр малчдын ердөө зургаан хувь нь шимтгэл төлж байна. Тэгэхээр энэ хүмүүсийн ирээдүйг бодолцож үзэх шаардлага гарч байна. Сар болгон орлого нь орж ирдэггүй учраас малчид хавар ноос ноолуурын үед эсвэл намар мал махны үед ч юмуу жилийн хоёр улирлаар шимтгэлээ төлж болохуйц эдийн засгийн бололцоог харах хэрэгтэй.

Нөгөө талаас ядуурал хөдөө талдаа 34 хувьтай байгаа нь энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байгаа. Эрх баригч намын зүгээс тэтгэврийн насыг наашлуулах боломжгүй мэтээр тайлбар хийж байна лээ. Хэрэв тэгж бодож байгаа бол ажилласан нэг жилийг нь 1.5-2 жилээр тооцож өгөх боломж байгаа.

-Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр хэтэрхий их оролцож байна гэдэг тэй та санал нийлдэг үү?

-Бизнесийн орчин өнөөдөр таатай биш байна. Саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар бизнесийн орчин муудах тал руугаа орж байна гэж дүгнэсэн. Үүний шалтгаан олон боловч нэгдүгээрт бизнест төрийн оролцоо их болсон. Үүнийг төрийн хяналт шалгалтын лицензийн тоо Монгол Улсад 1200 байгаа гэдэг тооноос харж болно. Нийт аж ахуйн нэгжийн 80 орчим хувь нь жилд 20-30 төрлийн давхацсан хяналт шалгалтад өртөж, сан хүүгийн болон санхүүгийн бус 40 нэр төрлийн тайлан баланс, мэдээлэл гаргаж байгаа гэх мэт таагүй орчин бизнес эрхлэгчдийг дарамтад оруулдаг.

Энэ бол бусад улс оронтой харьцуулахад маш муу үзүүлэлт. Цаашдаа УИХ-аас төрийн хяналтын давхцалыг арилгах ,цөөлөх, бизнесийн орчинг тогтвортой болгох чиглэлд хууль эрх зүйн тогтоолыг гаргах ёстой гэж бодож байна. Бизнес эрхлэгчдэд татварын дарамт гэхээсээ илүү УИХ-аас гарч байгаа тогтоол шийдвэрүүд нь тогт воргүй байгааг өөрчлөх ёстой. Мөн цаашдаа татварын тогтолцоо иргэн аж ахуйн нэгжид ойлгомжтой хялбар байх хүсэлтийг бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тиймээс бизнесийн орчинг таатай болгох чиглэлд онцгойлон анхаарах хэрэгтэй. Монголын бизнесийн салбар дахь хувийн хэвшлийнхний оролцоо өд рөөс өдөрт хумигдаж, төрөөс хэт оролц дог болсон нь эдийн засагт багагүй хор хохирол авчирч болзошгүй.

-Та УИХ-ын чуулган, байнгын хороон дээр бизнесийн орчин нөх цөл, хөрөнгө оруулалтын та лаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Манай Улсын гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт буурч байна гэдэг дээр ямар бодолтой явдаг вэ?

-Эрх баригчид үнэ тогтворжуулах хө төлбөрөөс өөр эдийн засгийн олигтой арга хэмжээ аваагүй. Хя- тадын нүүрсний хэрэгцээ буураагүй байтал манай нүүрсний экспорт эрс багасч, жилдээ 30 сая тонн нүүрс экспортолж байсан улс маань өнгөрсөн оны үзүүлэлтээр дөнгөж 15 сая тонныг борлуулсан нь Монголын Засгийн газрын бод ло гын алдаа гэж хэлж болно. Харин Монголын төр буруу бодлогоосоо болж нэр хүндээ алдаж байна.

Экспортын гол таван бүтээг дэ хүүний үнэ буурснаас болж орлого буурсан гэж байгаа ч үнэн хэрэгтээ Монголын уул уурхайн бүтээг дэхүүн өрсөлдөх чадваргүй болчихлоо. Энэ бол зөвхөн бод ло- гын алдаатай л холбоотой. Монголын нэр хүнд буурахын хэрээр га даадын хөрөнгө оруулалт улам л багасана. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсноос болж монголын эдийн засаг нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бо- ломжоо алдсан. Гадаадын хөрөн- гө оруу лалт, экспорт багасахад хэн хохирч үлдэх вэ.

Мэдээж ард түмэн л хохирно. Иргэдийн амьдралд хүнд тусна. Наад зах нь зөндөө олон жижиг дунд үйлдвэрлэгчид, ком паниуд гадаадын хөрөнгө оруулагчдад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан. Эдний цаана тодорхой хэмжээний ажлын байр, иргэ дийн амьдрал ахуй шийдэгдэж л байсан шүү дээ. Энэ байдлаас болж манай улсын валютын нөөц багас сан гэх дүгнэлтэд хүрээд байна.

-Нарийн царигтай, бүдүүн царигтай төмөр зам тавих маргаантай асуудал ч бас нүүрсний экспорттой холбоотой юу?

- Мэдээж холбоотой. Манай улс ашигт малтмалын экспорт, тод руулбал зэс, нүүрсний экспортоос голлож валютын нөөцөө бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээр энэ хоёр ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс шалтгаалж манай улсын валютын нөөц нэмэгдэх эсэх нь шалтгаалдаг. Нөгөө нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар валютын нөөц бүрддэг. Ийм гол хоёр эх үүсвэртэй байсан. Гэтэл Эрх бариг чид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх талаар олигтой арга хэмжээ авахгүй байна.

Нарийн цариг, бүдүүн цариг тавина гэж маргаад шийдэлд хүрээгүй байгаа мөртлөө төмөр замынхаа даланг тавиад эхэлчихсэн явж л байна шүү дээ. Манайх шиг нүүрсээ авто машинаар тээвэрлэдэг нүүрсний экспортлогч орон гэж байдаггүй юм. Нүүрсний хувьд бидний өрсөл- дөгч бол Индонез, Австрали, ОХУ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр хамгийн өрсөлдөх чадвартай нүүрс байх ёстой.

-Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын тухай хууль, саяхан Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталлаа. Эдгээр хууль батлагдсанаар манай улсын хөрөнгө оруулалтын орчин сайжрах уу. Таны зүгээс энэ хуульд хэр анхааралтай хандаж ажилласан бэ?

Эрдэс баялгын салбар бол манай улсын хувьд шууд гадаадын хөрөнгө оруулалт авдаг эдийн засгийн тулгуур салбар. Энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт орж байж бусад салбараа өөд нь татаж хөгжүүлэх, эдийн засгийг төрөл жүүлэх боломж нээгдэнэ. Тиймээс бодлого нь тогтвортой, бас то дорхой байх шаардлагатай гэдэг дээр манай бүлгийн гишүүд санал нэгдэж Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын ба римт бичгийг гаргахад идэвхтэй ажилласан гэж хэлмээр байна. Бодлого батлагдсанаар энэ салбар яаж хөгжих нь тодорхой болно.

Манайд хууль эрх зүй, татвар өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэдэг байдлыг нэг ёсондоо хуулийн хү рээнд хааж өглөө. Одоо төрийн өмчтэй компаниуд эрдэс баялгийн салбарт оролцоод явж байгаа. Олон улсын зах зээлд гарах боломж нь муу, нээлттэй бус, дүрэм журам хэтэрхий их учраас хээл хахууль ихтэй. Тэгвэл энэ бодлого гарснаар энэ мэт асуудлыг цэгцэлж өгнө. Ерөнхийдөө хувийн хэвшил дээр тулгуурлана гэсэн үзэл баримтлал тусгагдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын тухай хууль дээр маш ажил хэрэгч саналууд гаргаж, олон чухал заалтуудыг хуульд тусгуулж чадсан.

-Олон Улсын санхүүгийн байгууллагуудаас Монголын зээлжих эрхийг бууруулсан гэж үнэн үү?

-Монгол Улсын зээлжих зэрэглэл +В байснаа – В болчихлоо. Олон улсын байгууллагуудын Монгол улсын эдийн засагт тавьж байгаа бодит дүн ийм л байна. Гадаадын зах зээлээс болж Монголын эдийн засаг хүндрээгүйг нотлох олон баримт бий. Дэлхийн банкнаас “Монгол Улс 2013 оныг ДНБ-ийн 63 хувьтай тэнцэхүйц их өртэй угтсан. Ингэтлээ өндөр дүнтэй гарсан нь “Чингис” бонд гаргасантай холбоотой бөгөөд үүнээс урьд улсын өр хэвийн хэмжээнд байна” гэж дүгнэсэн байна лээ.

Өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан баталгааг өрөнд оруулж тооцвол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарч таарна. 2014 оны хувьд ч мөн ялгаагүй. Засгийн газрын гаргасан баталгааг өрөнд тооцвол өрийн хэмжээ маш өндөр буюу хуулиар заасан хязгаараас хол давсан. Хэрвээ төсвийн тодотголоор өрийн хязгаарыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулбал манай улсын нэр хүнд гадаад талдаа улам бүр унах төлөв байдал бий болчихоод байна гэж үзэж болно. Учир нь бодлогын алдаа ямархуу сөрөг үр дагаварт хүргэдгийг хөрөнгө оруулалт хэр зэрэг буурч, энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаагаас харж болохоор байна л даа.

-Хөрөнгө оруулалт багассан хэдий ч Засгийн газраас “Чингис”, “Самурай” бонд босгож хөрөнгө оруулалтаа нөхөөд байна гэсэн тайлбарыг хийдэг шүү дээ?

-Бонд бол зээл. Зээл бол өр. Бондоор босгосон санхүүжилтийг үр ашгаа богино хугацаанд өгөх төсөл хөтөлбөрт зарцуулах ёстой. Дээр нь бондын хөрөнгө нь улсын сан хөмрөгийн орлого, зарлагад хэрхэн нөлөөлөв гэдгийг харж, тооцож байх үүднээс улсын төсөвт зохих ёсоор бүртгэгдсэн байх ёстой. Манай улсын өнөөгийн нөхцөлд бондоор босгосон хөрөнгийн зар- цуулалт, хяналт бүгд төсвөөс гадуур байгаа нь маш том эрсдэл.

Тиймээс төсвөөс гадуурхи томоохон арга хэмжээний санхүүжилт, тэр дундаа “Чингис” бонд, Хөгжлийн банкны бондыг албан ёсоор төсөвт суулгаж, зарцуулалтыг хянаж, олон нийт, УИХ-д байнга тайлагнаж байх хэрэгтэй л дээ. Чуулган, байнгын хороон дээр асуулгад хариулах, мэ- дээлэл хийх дээ байр суурь нь тогт- воргүй, тойруулсан, мэлзсэн байдлаар л өнгөрөөгөөд байж болохгүй.

-Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг олон улсын жишигт хүрсэн шинэлэг хууль гэж УИХ-ын даргаас эхлэн үнэлэх хүн цөөнгүй байна. Хуульд туссан шинэ зохицуулалтыг тодруулаач?

-УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг шинэчлэн баталснаар нэгдүгээрт, үнэт цаасны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нь хуульчилж өглөө. Жишээ нь аль ч улсын үнэт цаасны зах зээлийн гол тоглогч нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нар байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэгт тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан / нээлттэй, хаалттай/-гууд, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд хамаарна. Тэдгээрийг энэхүү харилцаанд оролцох боломжийг анх удаа нээлээ.

Энэ бол маш том дэвшил. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээллттэй компани хэлбэрээр хөрөнгө босгосон тэр компанийнхаа хувьцааг Монголын хөрөнгийн бирж арилжаалах бололцоо нь нээгдсэн. Эдгээр компаниуд нь манай хөрөнгийн бирж дээр дахин шинээр бүртгэл хийх шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн нэг жишээ татахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын бирж дээр бүртгэлтэй 43 компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна.

Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дөнгөж 1.7 их наяд төгрөг байх жишээтэй. Шинэ хуулиар энэ 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах бололцоо нээгдсэнээр бид уул уурхайн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа эдгээр компаниудын өндөр өгөөжтэй хувьцааг өөрийн орны хөрөнгийн биржээс шууд авах, хөрөнгө оруулах боломжыг олгож байгаа юм.

Гурав дахь боломж нь Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж, урт удаан хугацааны өндөр өртөгтэй, бас босго өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй процессыг дамжихгүйгээр шууд өөрсдийнхөө компанийн бонд эсвэл, хадгаламжийн сертификатыг гаргаж Лондон, Хонконг, Нью- Йоркийн хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоог хангаж өгсөн.

Дөрөв дэх шинэлэг зүйл нь хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой. Тав дахь боломж нь, нэг талаас дан ганц хадгаламжийн хүүгээр биш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө мөнгөө өсгөх сонирхолтой хувь хүмүүс, нөгөө талаасаа банкны богино хугацаатай, хүү өндөртэй зээлээр биш урт хугацааны санхүүжилт шаардлагатай компаниудын хувьд нээлттэй компани болж бизнесээ өргөтгөх сонирхолтой үндэсний компаниудын хоорондын сонирхлын огтлолцол нь хөрөнгийн бирж байх юм. Банк давамгайлсан санхүүгийн салбар нь үндэсний компаниудын өсөлтийг дэмжиж чадахгүй байна.

Банкны зээл зөвхөн барьцаа хөрөнгөтэй хүнд олгогддог. Зээлийн барьцаанд тавих хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлдэг. Тэгвэл компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай үнэт цаасны зах зээл дээр байхгүй байгаа нь жижиг дунд компаниуд хөл дээрээ босч чадахгүй байгаагийн нэг шалтгаан энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гол амин сүнс нь Монголын хөрөнгө оруулагчид, хадгаламжид мөнгөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн гэж тодорхойлж болно. Энэ хуулийн ач холбогдлыг өргөн утгаар нь хэлбэл иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бололцоо нь үнэт цаасны зах зээл юм.

-Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойн хувьцааг худалдан авах сонирхолтой хэн бүхэнд бололцоо бүрэн нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Хууль хэрэгжээд эхлэхээр Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа Хонконг, Лондон, Австрали, Канадын хөрөнгийн бирж дээр гарсан уул уурхайн компаниудын хувьцааг шууд Монголын хөрөнгийн бирж дээрээс авах бололцоо нээгдэж байгааг би дээр жишээгээр тайлбарласан. Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн компани хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахад Монгол Улсын иргэн хэн ч бай өөрийн орныхоо биржээс худалдаж авах бололцоо нээгдэж байгаа юм.

Ингэж иргэд маань Оюутолгойн хөрөнгө оруулагч компанийн хувьцааны хөрөнгө оруулагч болсноор энэ компанийн засаглалд төлөөллөөрөө дамжуулж шууд хяналт тавих бололцоо нээгдэнэ гэсэн үг. Ард иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа одоо бол эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй байгаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хувьцаа эзэмшигчид маань төлөөллөө хэрэгжүүлэх, ТУЗ-д нь төлөөллөө оруулах боломжгүй байсан. Хууль хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал нээлттэй болно. Ингэснээр 1072 ширхэг хувьцааныхаа жинхэнэ эзэмшигч нь болж, хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн засаглал болон компанийн үйл ажиллагаанд хяналт тавих давуу талыг бий болгож өгнө.

-Гэхдээ зарим эдийн засагчид Монголд нийгмийн хариуцлагатай компаниуд хуруу дарам цөөн, ихэнх компанийн засаглал хөгжөөгүй байгаа нөхцөлд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталлаа ч хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Үйл ажиллагаа нь тогтворжоогүй, компаний засаглал нь нээлттэй биш хувьцааг худалдаж авах сонирхолтой хүн хэд байх вэ” гэж шүүмжилж байна?

-Монгол Улс өмч хувьчлалын бодлогыг 1990-ээд оноос эхэлж, төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, иргэн бүрийг хөрөнгөтэй, хувьцаатай болгохыг оролдож цэнхэр, ягаан тасалбар тараасан нь олон жилийн алдаа завхралыг бий болгосон. Үүний үр дүнд хөрөнгийн биржид бүртгэлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, санаатай санаагүйгээр дампуурсан олон компаниудын бүртгэлийг хөрөнгийн биржийн бүртгэлээс цэвэрлэх цаг нь болсон. Энэ бол нэн тэргүүнд хийх ёстой ажил.

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн тоо 328 гэсэн тоо байдагч үнэн хэрэгтээ үүний 200 гаруй компанийн хувьцаа нь зарагддаггүй, идэвхгүй, хаалттай байдаг. Дээр нь төрийн өмчийн оролцоотой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг тухайлбал, “Эрдэнэт”, МИАТ, “Монголросцветмэт”, “Монголын төмөр зам” компаниудыг нээлттэй компани болгох хэлбэрээр хөрөнгийн зах зээлд гаргах ёстой юм. Ард иргэддээ бид заавал алдагдалтай компаниудыг санал болгоод байж болохгүй. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой томоохон компани 200 орчим байна.

Үүнээс ашигтай ажилладаг компани маш цөөхөн. Томоохон ашигтай ажилладаг нь “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт”-ийг одоо нээлттэй компани болгох ёстой, иргэд хувьцаа эзэмшигч нь болох ёстой. Иргэд энэ үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болж чадсанаар засаглал нь нээлттэй болно. Үйлдвэрийн захирал хэдий хэмжээний цалин хөлстэй ажилладаг вэ гэдгээс эхлээд мэдээлэл ил тод болно. Нөгөөтэйгүүр, улсын компанид хэдэн сая төгрөгийн бараа нийлүүлэгдэв тэр бүхэн нь нээлттэй болж, ард иргэдийн хяналт сайжирна. Үнэхээр энэ компани Монголын төрийн өмч юм бол эзэд нь Монголын иргэд байх ёстой. Иргэд өөрсдийнхөө хяналтыг улсынүйлдвэрийн газруудад хөрөнгийн биржээр дамжиж хяналтаа тавих бололцоог энэ хуулийн хүрээнд олгосноороо цоо шинэ зүйл л дээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн давуу тал нь энэ.

-Хөрөнгийн зах зээл хэзээ жинхэнэ утгаараа хөгжих бол?

-Улс орны хөгжлийн төвшинг олон үзүүлэлтээр хэмжиж болдог. Тухайн улсын эдийн засгийн хөгжлийг үнэт цаасны зах зээлтэй нь шууд уяж ойлгож болно. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн хөгжлийнхөө гол локомотив болох ёстой. Бид санхүүгийн салбараа хөгжүүлж чадвал Монгол Улс санхүүгийн эх үүсвэрийн хувьд гадны улс орноос хараат бус болж, өөрийн баялгаа дотооддоо зөв зохистой хуваарилж, эдийн засгийн хувьд бие даан тогтвортой хөгжих чадвартай болно.

-Гишүүний ажлаас бусад цаг хугацааг юунд зориулдаг вэ гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Ажлынхаа хажуугаар Тэтгэврийн даатгалын тогтолцоог судалж эрдмийн зэрэг горилох судалгаа, шинжилгээний ажлууд хийж байна. С.Бямбацогт гишүүн болон хэдэн нөхдийн хамтаар “Хөгжлийн хөтөч” клуб байгуулж, “Нордик загвар”, “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” зэрэг номыг орчуулан гаргахад хувь нэмрээ орууллаа. Цаашдаа хөгжсөн улс орнуудын хөгжлийн нууц нь юунд байв, ямар загвараар хөгжсөн тухай цуврал номууд гаргахаар ажиллаж байгаа.

Уран зургийн хувийн жижиг галерей бий. Уран зургийн сайхан үзэсгэлэн бүрийг хоцрохгүй үзчих хүсэлтэй. Зураг цуглуулдаг хэд хэдэн хүн бий. Тэд бол үндэсний урлаг соёлоо аварч хамгаалж байгаа эх оронч хүмүүс гэж би боддог. Уран зурагт дуртай сонирхолдоо хөтлөгдөж “Монголын дүрслэх урлагийн түүх” гэсэн ном бичиж байгаа. Америкийн эрдэмтэдтэй хамтран хийж байгаа юм. Ирэх намар хэвлэгдэнэ. Хааяа ном уншина, бас ууланд алхана.

-Ярилцсанд баярлалаа.