МАН-ынхан хотын малчдыг эргэв
МАН-ын бүлэг
2014.01.15

МАН-ынхан хотын малчдыг эргэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд  дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Сумъяабазар,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өчигдөр Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хорооллын иргэдтэй уулзаж, ярилцлаа.

МАН-аас өнгөрсөн долоо хоногт цалин, тэтгэвэрийг 30 хувиар нэмэгдүүлэхээр таван хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд 2014 оны Төсвийн тодотголд цалингийн нэмэгдлийг тусгах ёстой гэж үзэж байгаагаа Өлзийт хорооллын иргэдэд танилцуулсан юм. Тиймээс ард иргэд, малчидтай уулзаж цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар байр суурийг нь сонссон юм.

Мөн нийслэлийн хамгийн их малчид оршин суудаг Өлзийт хорооллын иргэдээс Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох хуулийн төсөл  өргөн мэдүүлэх гэж байгаатай холбогдуулан саналыг нь сонссон юм. Энэхүү хуульд олон жилийн турш ярьж, хүлээлт үүсгээд байсан энэ хуулийн төсөлд  эрэгтэй хүн 55,  эмэгтэй хүн 50 настайдаа тэтгэвэрт гарах талаар заалт оруулсан байгааг малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Өлзийтийхний захиас

Өлзийт хороолол нь 4123 оршин суугчтайтайгаас 57 хувь нь малчид байдаг юм

Өнгөрсөн долоо хоногт МАН-аас цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар хууль боловсруулан өргөн барьсан бол энэ долоо хоногт Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ хуулийн төслийн талаар санал авахаар Засгийн газарт мэдүүлээд байгаа бөгөөд малчдын хороо болох Өлзийт хороололд ажилласан байна.

Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох хуулийн төсөлд эрэгтэй малчдын тэтгэврийн насыг 55, харин эмэгтэйг 50 байхаар тусгажээ. Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороолол нь 4123 оршин суугчтайтайгаас 57 хувь нь малчид байдаг юм байна. Тиймээс Өлзийт хорооллын малчдаас хуулийн төслийн талаар санал авахаар ийнхүү уулзалт зохион байгуулсан юм. Малчид хуулийн төслийн талаар саналаа хэлж, малчдын тэтгэврийн насыг наашлуулах нь зүйтэй. урлагийнхан, цэргийнхэн гээд бүгд л эрт тэтгэвэрт гардаг. Гэтэл бидний идэшийг бэлддэг малчид хүйтэн, халуунд ч ажиллаж, малаа өсгөж байхад тэтгэврийн насыг нь наашлуулах нь зөв зүйтэй санал байна.

Мөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг ч дэмжиж байгаа бөгөөд Цагаан сар болох гэж байхад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн байхад яагаад цалин, тэтгэвэр нэмэхгүй байгааг гайхаж байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын удирдлагуудад хэлж байлаа. Гэхдээ МАН-ын зүгээс ажил хий байгаа нэгнээ зөв шүүмжилж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг нь залруулж, Засгийн газартайгаа санаа нэгдэн ард түмнийхээ амьдралыг сайхан болгох ёстой. Хааяахан сөрөг хүчин хэтэрхий их шүүмжлээд, болохгүй, бүтэхгүй зүйлийг нь их яриад байгаа харагддаг шүү гэдгийг ч МАН-ыханд зөвлөж байсан юм.