Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барина
Цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэж байсан.
Харин тэд дөнгөж сая энэ талаар хэвлэлийн хурал хийж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барих, Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байгаагаа мэдээллээ.
Тэд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогтворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага бий болсон” гэсэн юм.
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлгээс үзжээ.