Д.Ганбат гишүүн байнгын хороотой болох гэнэ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.09.11

Д.Ганбат гишүүн байнгын хороотой болох гэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганбат тун удахгүй байнгын хорооны дарга болох бололтой. Учир нь УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос Хүний эрхийн байнгын хороо байгуулах тухай хуулийн төсөл санаачлан намрын чуулганаар өргөн барих гэж байгаа аж.

Хэдийгээр Өргөдөл, гомдлын байнгын хороо байдаг ч энэ нь хүний эрхтэй холбоотой асуудлыг тэр бүр хөнддөггүй. Мөн бусад байнгын хороодод хэлэлцэгдэж буй шинэ хуулийн төслүүдэд хүний эрхийг зөрчсөн заалтууд орж ирдэг учраас Хүний эрхийн байнгын хороо зайлшгүй хэрэгтэй байгаа гэнэ.

Тиймээс зөвхөн дэд хороо байгааг өөрчлөн дээрх шинэ байнгын хороог байгуулж, үйл ажиллагааг өргөтгөх нь зүйтэй гэж зарим гишүүн үзсэн бололтой. Тэгэхээр тун удахгүй шинэ байнгын хороотой болж, одоогийн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Ганбат даргаар сонгогдох магадлалтай байгаа ажээ.