УИХ-ын чуулган
2013.09.09

Ээлжит бус чуулган хуралдах нь тодорхойгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах тухай яригдаж байгаа. энэхүү чуулганаар эдийн засгийн хямралыг хэрхэн даван тулах болон ямар арга хэмжээ авах талаар, гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэчилсэн найруулгыг хуулийн төсөл, хөрөнгө оруулалтын тухай хуулийг тус тус хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын ээлжит бус чуулган 9 сарын 16-нд хуралдана гэж төлөвлөгдөөд байгаа ч одоогийн байдлаар 16нд хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Б.Гарамгайбаатар “УИХ-ын чуулган хуралдаад эхлэхээр тогтоолын төсөл орж ирэх ёстой. Ингээд монголын эдийн засагт шинжилгээ хийсэн үүнд тулгуурлан цаашид хийх арга хэмжээг авах юм” хэмээн хэллээ.

Мөн энэ ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орж магадгүй хэмээн ярьж байна.