Хүнсний захуудад эрүүл ахуйн шалгалт хийхээр боллоо.
2013.09.05
Хүнсний захуудад эрүүл ахуйн шалгалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд шалгалт хийхээр болжээ.
Энэхүү хяналт, шалгалт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилготой юм.
Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахлах бөгөөд шалгалтын дүнг энэ сарын 30-ны дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна.