Фонтерра үйлдвэрийн уургийн хатаасан бэлдмэл нянгаар бохирджээ
Шинэ–Зеланд улсын Фонтеррад 2012 оны 5 дугаар сард үйлдвэрлэсэн WPC80 код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэлийг ашиглан үйлдвэрлэсэн
БНХАУ-ын Dumex Хүүхдийн тэжээлийн үйлдвэр, Hangzhou Wahaha, France’s Danone болон Coca-Cola компанийн БНХАУ дахь салбар үйлдвэрийн зарим бүтээгдэхүүн (хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл)амьсгал боож, булчингийн үйл ажиллагааг саажуулдаг маш хортой Clostridium botulinum нянгаар бохирдсон байх магадлалтай талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.
Үүнтэй холбогдуулан Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, 18.1.1, 18.1.3, 17.2.4 дугаар заалтын дагуу Монгол улсад импортлосон байж болзошгүй,
Шинэ –Зеландын Фонтерра үйлдвэрийн WPC80 код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл ашиглан БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Араб улсад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүүн тэжээл, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлд эрсдлийн үнэлгээг богино хугацаанд хийх, хүн амын хүнсний аюулгүй байдалд учруулах эрсдлийн түвшинтэй уялдуулан эдгээр бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг тодорхой хугацаанд хориглох,
18 тонныг Австралид ашиглан хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэн, бусад хэсгийг нэр бүхий 8 компанид худалдснаа хүлээн зөвшөөрсөн байна.
зах зээлд байгаа бүтээгдэхүүний буцаан болон эргүүлэн татах талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх талаарх албан тоотыг МХЕГ, ГЕГ болон ЭМЯ-нд хүргүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар Шинэ Зеландын Фонтерра үйлдвэр нь бүтэн болон тосгүй сүүний хуурай сүүн бүтээгдэхүүн нь Clostridium botulinum нянгаар бохирдоогүй талаар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн боловч Fonterra-ийн ерөнхийлөгч Theo Spiering 2012 оны 5 сард үйлдвэрлэсэн 38 тонн шар сүүний уургийн хуурай бэлдмэл нь ботулизм бактериар бохирдсон байснаас 18 тонныг Австралид ашиглан хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэн, бусад хэсгийг нэр бүхий 8 компанид худалдснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Эдгээр компанийн 3 нь хүнсний, 2 нь исгэлтийн үйлдвэрийн, 3 нь малын тэжээлийн үйлдвэр бөгөөд бохирдолтой түүхий эдийг хүүхдийн тэжээл, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл, малын тэжээлийн үйлдвэрт ашигласан байна.
Одоогоор мэдэгдэж байгаа компанийн нэрийг дурдвал, БНХАУ-ын Dumex Baby Food Co Ltd, БНХАУ-ын Wahaha хүнсний үйлдвэр, АНУ-ын Окланд мужийн Vitaco Health Group Ltd, БНХАУ дахь Coca-Cola болон France's Danone компанийн салбар үйлдвэрүүд, Шинэ Зеландын NZAgbiz малын тэжээлийн үйлдвэр зэрэг болно.
Монгол улсын хувьд 2012 онд 24.9 сая ам. долларын сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон. Үүнээс 17.5 сая ам. долларын 4.7 мянган тонн хуурай сүү, 5.0 мянган ам.долларын 2.3 тонн хатаасан шар сүү, 2.7 сая ам. долларын 388.5 тонн жижиглэн худалдаалах зориулалтаар савласан хүүхдийн хоол тэжээл импортлосон.
Нийт импортлосон хуурай сүүний 90 орчим хувийг Шинэ зеланд улсын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна. Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу МХЕГ, ЭМЯ нь WPC80 код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл ашиглан
Шинэ Зеланд, Австрали, БНХАУ, Малайз, Вьетнам, Тайланд, Саудын Арабулсад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүүн тэжээл, тамирчдад зориулсан уургийн бэлдмэлд дотоод нөөц бололцоогоо ашиглан эрсдлийн үнэлгээ хийх эсхүл ДЭМБ/ХХААБ-ын хамтарсан INFOSANсүлжээнд хандаж, эрсдлийн тодорхойлолтыг авч, үүнд үндэслэн зохих арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Шинэ Зеландын Фонтерра үйлдвэрээс хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, Clostridium botulinum нянгийн бохирдолд өртөөгүй брэнд бүтээгдэхүүний нэрс
Манай улсад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрсдэл аюулыг оновчтой зөв тодорхойлох, нийтэд мэдээлэх, нийтийг хамарсан хүнсний халдварт хордлого болон хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс шуурхай эргүүлэн татах тогтолцоо одоогоор эхлэлийн шатанд байгаа учраас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх ажиллагаа үр дүн муутай байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн дийлэнх улс орны жишгийн дагуу хүнс, эмийн хяналтын босоо тогтолцоо бүхий бие даасан агентлаг байгуулж, хүнсний аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ, эрсдлийн мэдээлэл солилцоо, эрсдлийн удирдлагын чиг үүргийг нэг дор төвлөрүүлж, оновчтой, шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой юм.
Ботулизм нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, булчин саажуулан, улмаар амьсгал боосноор хүний эрүүл мэндэд асар муу нөлөө үзүүлдэг, үхлийн тохиолдолд өндөртэй өвчлөл юм.
Clostridium botulinum нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй байх, булчин сулрах зэрэг эхний шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.
Жич: Шинэ Зеландын Фонтерра үйлдвэрээс хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, Clostridium botulinum нянгийн бохирдолд өртөөгүй брэнд бүтээгдэхүүний нэрсийг гаргасан байна.