Г.Баярсайхан: Байнгын хороонд монгол сүүний талаар ярьж байгаа
УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.08.13

Г.Баярсайхан: Байнгын хороонд монгол сүүний талаар ярьж байгаа

Импортын хуурай сүүнээс хараат байдлыг даруй зогсоож, Монгол орны хүн бүр үнээний цэвэр сүүгээ хэрэглэдэг болохын төлөө “Зууны мэдээ” сонин “Эх орны сүү” сэдвийг эхлүүлсэн билээ.

Бид энэ удаад “Та эх орны сүү хэрэглэж чаддаг уу. Эх орны сүүг хүн бүрт хүргэхийн тулд яах ёстой вэ” гэсэн асуултыг иргэд, урлагийнхан, төрийн түшээдээс асуулаа.

 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

Мэдээж монгол үнээний цэвэр сүү уухыг хэн, хүнгүй хүсч явдаг шүү дээ. Гэвч хангалттай нийлүүлэлт байхгүйгээс гадаадаас ирсэн найруулсан хуурай сүүг хэрэглэж байна. Хуурай сүү хэрэглэхийг нь зогсоохын тулд хил, гаалиар орж ирэхийг нь хязгаарлахад учир дутагдалтай.

Сүүний үйлдвэрүүдийг дэмжиж, хөрөнгө оруулах нь чухал.

Харин үүний оронд сүүний үйлдвэрүүдийг дэмжиж, хөрөнгө оруулах нь чухал юм. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин байнгын хорооны хүрээнд ч энэ асуудал хурцаар яригдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, хуурай найруулсан сүү биш монгол үнээний сүүг нэмэгдүүлэх, зах зээлд түлхүү оруулах талаар хууль тогтоогчид удахгүй хэлэлцэнэ.