УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.08.08

Импортын төмс, хүнсний ногооны хэмжээ буурч байна

Импортын төмс, хүнсний ногооны хувьд үнэ хямд, нийлүүлэлт тогтмол хийх чадамжтайгаас гадна нэг га-д дунджаар 200 хүн ажилладаг гээд хорших тал дээр хамтын ажиллагаа сайтай.

Хамгийн гол нь импортын төмс, хүнсний ногоо нь тээврийн зардал, гааль, бусад татвар олон шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүрдэг ч дотоодын төмс, хүнсний ногооны үнээс хямд байдаг. Хэрэглээнд өндөр хувийн жин эзэлдэг төмс хүнсний ногоог импортоор хэрэглэх нь цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Импортын төмс, хүнсний ногоо нь дотоодын үнээс хямд боловч химийн гаралтай бордоогоор богино хугацаанд ургуулдаг нь хүний биед муугаар нөлөөлдөг ч яах аргагүй импортын хэрэглээг бууруулах шаардлага манай улсад тулгарч байгаа юм. Үүнд мэдээж төрийн оролцоо хамгийн чухал.

ҮХАА-н сайд Х.Баттулга: Ямар нэг улс орны тусгаар тогтнолын гол хэлбэр нь хүнсний ногоогоо өөрсдөө тариалах асуудал. Ядаж бид 30-40 төрлийн ногоог дотооддоо 100 хувь хангах зорилт тавьж байгаа. Одоогоор төмс, улаан буудай хангаад эхэлсэн.

Төмс, хүнсний ногоо

Гаднаас хүнсний ногоо авч хэрэглэх нь бид аюулгүй байдал тал дээрээ болгоомжлохоос аргагүй хэмжээнд байна. Хүнснийхээ 30-40 төрлийн ногоог 100 хувь дотооддоо хангах программыг яаман дээр ирснээсээ эхлэн явуулж байгаа.

Хэрэв ногоочид тодорхой урамшуулал аваад хангаж эхлэвэл импортоор орж ирж буй бараан дээр ямар нэгэн татварын хувь гэхээс дотооддоо бага ургалт явж байхад импортыг хоригловол үнийн өсөлт болно. Тэгэхээр дотоодоо эхэлж дэмжээд, дэмжиж буй харьцаанаас нь импортын бодлого явуулна гэсэн бодолтой байна гэв.

Өрхийн болон жижиг фермерийн аж ахуй, хоршоодод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлж энэ онд төмс хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний дотоодын үйлдвэрлэлийн 85 хувийг хангах зорилтыг салбар яамнаас тавиад байна.