Төрийн гурван өндөрлөг уулзжээ
Төрийн гурван өндөрлөг
2013.08.07

Төрийн гурван өндөрлөг уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн тэд санал нэгдлээ.

Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болох юм гэж үзэв.