МАН-ын бүлэг хуралдаж байна
МАН-ын бүлэг
2013.08.12

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын хаврын чуулган завсарласан ч яг одоо МАН-ын бүлэг Төрийн ордны Б танхимд хуралдаж байна.

Тус бүлгээс өнгөрсөн баасан гаригт  УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар Засгийн газар шаардлага хүргүүлсэн боловч энэ талаар хариу өгөөгүй байгаа.

МАН-аас эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед ээлжит бус чуулганыг хуралдуулж, 2013 оны төсөвт тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа юм. МАН бүлгийн хуралдааны дараа мэдээлэл хийх юм байна.