Н.Алтанхуяг: Орон сууцны зээлийг ажилтай хүмүүст л зориулсан
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.06.21

Н.Алтанхуяг: Орон сууцны зээлийг ажилтай хүмүүст л зориулсан

Ипотекийн буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхлээд байгаа. Иргэдийн зүгээс зээлийн урьдчилгааг 30 хувь гэж тогтоосон нь өндөр байна, хашаа байшингаа барьцаалан зээл авах, орон сууцны үнэ огцом нэмэгдэж байна гэсэн гомдлууд ирээд байгаа юм. Харин энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодорхой хариулт авлаа.

- Анх зээлийн талаар мэдээлэл гарч байхад 10-30 хувь гэж байсан. Харин одоо арилжааны банкууд заавал 30 хувь гэж байна. Хэзээнээс 10-15 хувийн урьдчилгаа төлөх боломжтой вэ?

30 хувийн урьдчилгаа байхгүй ч 25 жил тасралтгүй ажлаах хийгээд амьдарч байгаа иргэдэд боломж олгох ямар бодлого байгааг бид олохоор ажиллана.

-Орон сууцны зээлээс болж олон асуудал  гарч ирж байгаа. Өнгөрсөн есөн сарын турш ажиллаж байж 30 хувийн урьдчилгаатай хүмүүс, өмнө нь өндөр хүү төлж байсан хүмүүс бага хүү төлөх боломжийг нь бүрдүүллээ. Харин одоо үлдсэн хугацаанд намар болтол дараагийн зорилтод бүлэгт чиглэсэн бага урьдчилгааг хэрхэн зохицуулах талаар судлан ажиллана. Тухайлбал 30 хувийн урьдчилгаа байхгүй ч 25 жил тасралтгүй ажлаах хийгээд амьдарч байгаа иргэдэд боломж олгох ямар бодлого байгааг бид олохоор ажиллана.

- Зээл олгогдож эхэлсэнээ хойш байрны үнэ нэмэгдлээ гэсэн гомдол ирж байна. Зохиомлоор үнэ нэмж байгаа компаниудад ямар арга хэмжээ авах вэ?

-Бид нийгмийн үнийг тэр чигтнь барих боломжгүй. Зөвхөн гэрээ хийгээд төрөөс хөнгөлөлтөнд хамрагдсан, зээл авсан компаниудад л хяналт тавьна. Тиймээс ч дутуу барилгаа дуусга гээд, материалаа хямд байхад нь оруулж ир гээд бид зээл олгосон. Бид дэд бүтцийг нь Засгийн газраас  тавиад өгч байна. Хэрвээ ийм хөнгөлөлтүүд эдэлчихээд үнээ нэмэх юм бол бид гэрээгээ цуцлаад хөнгөлөлт олгоно гэсэн ойлголт байхгүй болно. Маргааш үүнийг бид бүх гэрээ хийсэн барилгын компаниуддаа анхааруулна.

-Тэгвэл Засгийн газартай ийм гэрээ байгуулаагүй хичнээн компани байгаа вэ?

- Яг тодорхой тоогоор нь мэдэхгүй ч тун цөөхөн хувь гэж бодож байна. Төрөөс ганц төгрөгний дэмжлэг аваагүй компани хэдэн төгрөгөөр өөрийн байрыг зарах нь тэдний асуудал. Нөгөө талаасаа тийм өндөр үнэтэй, том кв-тай байр авах уу, хямдхан бага хүүтэй орон сууны зээл авах уу гэдэг нь тухайн иргэний асуудал шүү дээ.

-Орон сууцны зээлийг гэр хорооллын бага орлоготой, ядуу иргэд авах боломж олдохгүй байна. Цаашид тэдэнд ямар боломж олгох вэ?
Дээшээ хараад гэдсээ илээд хэвтэж байгаа хүмүүст энэ бодлого чиглээгүй.

Хэрвээ би ажилгүй гээд тааз хараад гэдсээ илээд хэвтэж байгаа бол тэр ядуу бүлэгтээ л үлдэнэ. Энэ бол ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, байгаа байдлаасаа дээшлэх хүсэлтэй хүмүүст зориулсан. Тиймээс ч Хөдөлмөрийн яам, биржтэй хамтран энэ жил 6600 хүнийг ажилтай мэргэжилтэй болгосон. Энэ хүмүүс эхнээсээ ажилаа хийгээд явж байгаа. Ингээд л ажлаа хийгээд л байвал боломж олдоод л байна. Зүгээр суугаад халамжинд хамрагддаг байсан үе ард хоцорсон.  Ядуу гэсэн нийгмийн бүлэг Монголд ч Америкд ч байдаг шүү дээ.