Эдийн засагч Э.Хишигжаргал
2013.06.07

Банкнаас орон сууц барихад л хөнгөлөлттэй зээл олгоно

“Тоон тойм” нэвтрүүлгийн Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг:

Нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилттэй танилций. Ерөнхий сайдын “Орон сууцны зах зээл рүү нийлүүлэлтийг дэмжихээр 380 –аад тэрбум төгрөгийг зарцуулж байгаа” хэмээн хэлсэн.

Харин эрэлтийг дэмжихээр 800 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй зээл болгож зарцуулахаар тооцоолоод байгаа. Эрэлт нийлүүлэлтийг уялдуулах, иргэдийг орон сууцжуулах зорилгоор 135-аар тогтоолыг засгийн газраас 4-р сарын 13-д гаргаж холбогдох сайдуудтай ч үүрэг чиглэл өгсөн.

Орон сууцны зах зээлд хийж байгаа нийлүүлэлтийн үр дүн хэр харагдаж байна бэ?

Эдийн засгийн тоймч М.Мөнхжаргал:

Өнгөрсөн хугацаанд засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөр ихэвчлэн орон сууцны эрэлтийг дэмжихэд чиглэж байсан. Хамгийн сүүлийн жишээ хамтарсан засгийн үед хэрэгжүүлэхээр болсон 100 мянган айлын орон сууц хөтөлбөр юм. Энэ үеэр орон сууцны үнэ ханш маш их хэлбэлзэлтэй байсан.

Орон сууц барьж байгаа компаниудад зориулаад 300 тэрбум төгрөг гаргасан.

Тухайлбал 2003 оны хувьд орон сууцны метр квадратын үнэ 460 мянган төгрөг бол 2013 онд 1метр квадратын үнэ дунджаар 1.8 сая төгрөг болж дөрөв дахин өссөн үзүүлэлт бий.

Дэлхийн томоохон улс орны хувьд иргэдээ орон сууцжуулахад нэн тэргүүнд моргажын зээлийг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд моргажын зээлийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч өнөөдөр хүн амын дунд хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй дүн мэдээтэй.

Герман улсын хувьд өнөөдөр нийт ДНБ-ын 45 хувьд моргажын зээлийг олгосон бол Япон улс 40 хувьдаа олгосон байдаг. Манай улсын хувьд ДНБ-ны ердөө 6 хувьд моргажын зээл олгосон нь харьцангүй чамлалттай дүн.

Эрэлт зах зээлд байгаа ч нийлүүлэлтэд хүндрэл учирдаг. Тиймээс шинэчлэлийн засгийн газар монгол банк хамтран орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь цаашид орон сууцны нийлүүлэлтийг дэмжихэд томоохон түлхэц болох юм.

Эдийн засагч Э.Хишигжаргал:

Дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Одоогоор 30 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан. Мөн цемент арматур бол барилгын гол түүхий эд учир импортоор оруулж ирж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгоод эхэлсэн.

Барилгын үнэ ханш

Үүнд 70.7 тэрбум төгрөг зарцуулсан. Бас орон сууц барьж байгаа компаниудад зориулаад 300 тэрбум төгрөг гаргасан. Өөрөөр хэлбэл банкнаас зөвхөн орон сууцны барилга барихад л зориулах гэж байгаа бол хөнгөлөлттэй зээл олгоно.

Хэрвээ орон сууцнаас өөр зүйлд санхүүжилт хийвэл Монгол банкнаас торгуультай эргүүлэн татах юм. Нийлүүлэлттэй уялдаад ипотекийн санхүүжилт бага багаар зарцуулагдана.

Тоймч М.Мөнхжаргал:

Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээд 6 сарын нүүр үзэж байна. Барилгын материалын нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр нийтдээ 379 тэрбум төгрөг зарцуулж байгаагаас импортын бараа материалыг дэмжихэд 265 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 3 жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн.

6, 7 сард үүсэх цемент арматурын хомсдолоос хамгаалахын тулд хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн. Хамгийн гол нь барилгын материалын үнэ ханшийг тогтвортой  барихад хөтөлбөрийн үр дүн гарна гэж албаныхан хэлж байгаа.

Хувийн хэвшлээр шинэчлэлийн засгийн газраас хийж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр, нийлүүлэлтийг дэмжиж байгаа хөтөлбөр нь цаг үеэ олсон алхам цаашид орон сууцны үнэ ханшийг хөөрөгдөхгүй тогтвортой барихад томоохон түлхэц болно гэх хүлээлт үүсээд байна.