2013.06.10

Иргэдийн эрэлт өөрчлөгдөж байна

Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг:

Улаанбаатар хотын хөгжилтэй барилга, бүтээн байгуулалтын салбар шууд хамааралтай хамтдаа хөгжиж байдаг. Энэ хороололтой холбоотой агаарын бохирдол зэрэг асуудал ундарч байна.

Гэр хорооллыг багасгахад чиглэсэн хамгийн чухал арга хэмжээ бол барилгажилт юм. Сүүлийн үед банк шинэ орон сууц худалдаж авахтай холбоотой олон төрлийн ажил хийсэн нь иргэдийн сэтгэлд нийцэж байгаа.

Хамгийн гол нь иргэд шинэ орон сууц худалдан авахад юуг анхаарах ёстой талаар мэргэжлийн хүний зүгээс тайлбар авахаар Мастер пропертис-ийн борлуулалтын албаны захирал Ж.Гансүхийг урилаа.

- Байшин орон сууц худалдан авахдаа юуг анхаарах талаар иргэд мэдээлэл муутай байна. Хамгийн эхэнд юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?

Үл хөдлөх хөрөнгийн худалдааны зах зээлийг анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Анхдагч гэдэг нь шинээр баригдаад анх авч байгаа худалдан авагчаа нэрлэдэг.  Орон сууцны асуудалд барилгын компани нөгөө талд нь худалдан авагч гэсэн хоёр тал байгаа.

Тэгэхлээр барилгын компани байшин барих дуртайдаа барьдаг гэхээсээ илүү ашиг орлого олоход чиглэдэг. Үндсэн зорилго нь бараа бүтээгдэхүүнийхээ нэрийг тогтоолгох, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

(2-р хэсэг)

Зах зээлийн бодит ханшаар бүтээгдэхүүнээ борлуулж, ашиг олох зорилгын хүрээнд өнөөдрийн барилгын компани үйл ажиллагаа явуулдаг. Орон сууц худалдан авна гэдэг нь зөвхөн худалдан авагчид хамааралтай.

Бидний хувьд барилгын компанитай илүү ойр ажилладаг. Учир нь бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулах ажил хийдэг. Барилгын компанид бүх худалдан авагч яаж өөрчлөгдөж байна гэдэг талаасаа түлхүү оролцдог. Өнөөдөр худалдан авагчаа мэдэрч байхын тулд нилээн олон судалгаа хийх шаардлагатай. 

Үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал хэсэг байршил. Улаанбаатар хотын төвийг аль гэж хардаг бэ гэсэн асуулт өөрчлөгдөн 1км биш 2.5 км радусаар болж өөрчлөгдсөн. Таван-шар гэдэг газар их хол гэдэг ойлголт өөрчлөгдсөн  гэсэн үг. Хүмүүсийн зан төлөвт хотын төв гэдэг ойлголт илүү тэлсэн байна.

Мөн худалдан авах чадвар өөрчлөгдөж хамгийн багадаа метр.кв-ын үнэ сая, хамгийн үнэтэй нь таван сая төгрөг байгаа. Энэ нь зах зээлд тав дахин өөр төрлийн худалдан авагч байгааг харуулдаг. Иргэдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн барилгын компаниуд үйлдвэрлэж чадаж байна уу гэдэг нь өөрөө асуудалтай. 

Гэвч чадахгүй байгаа.  Энэ нь зайсанд чинээлэг хүмүүс байр худалдан авна гэж хараад өндөр үнэтэй байлгах нь хамгийн өрөөсгөл ойлголт. Худалдан авагч хамгийн түрүүнд энэ байшин миний амьдрах боломжийг бүрдүүлж чадаж уу үгүй юу гэдэг төслийн төлөвлөлтийг хардаг болсон.

Одоо бол байршил хаана байхаас үл шалтгаалан цөөхөн айлтай эсэх, гражийн хүрэлцээ, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдээ гадаа гарган тоглуулахад аюул хэр байна гэдэгт хариулт авахыг хүсдэг.

Гэтэл одоо хотхонууд хотхон дотроо машинаар түгжрэл үүсгэчихсэн байгаа нь тав тух биш. Хэнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгээ сайн судалснаар шийдэл гаргаж түүнд тохирсон үнэ гаргадаг.  

- Ийм нийлүүлэлт байж чадаж байна уу?

Харамсалтай нь дутагдалтай. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт метр-кв нь сая 700 мянгаар зарж байгаа хотхон 16 давхар гурван барилга, барилга хоорондын зай 25 метр энэ барилгыг сая 700 мянгаар худалдан авахыг иргэд зөвшөөрч байгаа.

Үл хөдлөх хөрөнгө

Гэтэл яг ийм төлөвлөлттэй хотхон зайсанд гурван сая төгрөгөөр зарагдаж байна. Энэ бол тав тух хайж байгаа чинээлэг иргэнд зориулсан бүтээгдэхүүн биш. Иргэдийн өөрсдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан байр, орон сууцаа сонгон авч чадахгүй байгаа.

Үүнийг шийдэхийн тулд барилгын компаниуд худалдан авагчийн эрэлт хүсэлт өөрчлөгдөөд байгааг мэдрээд тохирсон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл өнөөдөр худалдан авагч маань санаа зовохгүйгээр олон сонголтоос хийх боломжтой. Худалдан авахад бэлэн байгаач эрэлтэд нь нийцэхгүй байгаагаас борлуулалтад асуудал үүсдэг.

Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг: Хэрэглэгчид орон сууц худалдан авахад дээрх зүйлийг анхааралтай авах  шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Та бүхний гаргаж байгаа судалгаан дээр иргэд олон нийт сонголтоо хийх байх. Та бүхний ажилд амжилт хүсье.