Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллав
Эко хэмээн гишүүн гэсэн нэрийг зүүсэн тэрээр байгаль орчиндоо ээлтэй. Энэ ч утгаараа УИХ/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа байх.
Тэрээр өмнөх засгийн үед Чингэлтэй хайрхан уулаа тусгай хамгаалалтад авч чадсан. Харин өнөөдөр тэрээр МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай
хуулинд өөрчлөлт оруулж, иргэддээ газар өмчлүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа билээ.
Г.Баярсайхан гишүүн өөрийн тойргийн иргэдтэй сард хоёр удаа уулзалт хийдэг бөгөөд энэ удаад тус дүүргийн 9,10,8-р хорооны иргэдтэй уулзжээ. Иргэдийн зүгээс хот дахин төлөвлөлт, газрын талаар их асууж, ярилцсан байна. Газар чөлөөлөлтөд орох бүсийн иргэдийн газрыг аль аль талдаа ашигтай, үнээр зарахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Харин гишүүн хэлэхдээ газрын тухай багц хуулийг яаран батлахгүй. Гэхдээ иргэдэд ашигтай байх хувилбарыг гаргана хэмээв.