Газарт орсон айлуудад 1.1 тэрбумыг олгоно
2012.10.31

Газарт орсон айлуудад 1.1 тэрбумыг олгоно

Замын трасст орсон 18 айлд Нийслэлийн Засаг даргын А/66 дугаар захирамжаар 1.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр боллоо. 


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хорооны гэр хороолол дундах 0,7 км, Баянхошууны 3.4 км, Нарны замын баруун хэсгийн 1 км, Бэлхийн зуслангийн 5 км, Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын трасст 18 айлын газар орсон байна. Замын трасст орсон өмчлөгдсөн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрыг газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд зориулсан хөрөнгөнөөс гаргахаар болов.

Иргэдэд мөнгийг нь олгож тогтсон хугацаанд газар чөлөөлүүлэхийг Нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайханд даалгажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.