БХЯ 2013-2016 онд нийслэлийн ЗДТГ-тай үр дүнтэй хамтран ажиллана
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх зорилгоор “2013-2016 онд хамтран ажиллах с
2013.01.14

БХЯ 2013-2016 онд нийслэлийн ЗДТГ-тай үр дүнтэй хамтран ажиллана

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, нийслэлийн иргэд, төрийн болон ТББ, аж ахуйн нэгжид Батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчлах, Зэвсэгт хүчнийг үндсэн үүргийнх нь зэрэгцээ байгаль экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үр дагаврыг арилгах, бүтээн байгуулалтын томоохон ажил зэрэг нийслэлийн өмнө тулгамдсан хүн хүч шаардсан ажиллагаанд оролцуулах талаар харилцан ойлголцож уг санамж бичгийг байгуулсан юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж эр оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг дайчдыг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцуулах, ногоон бүсийн ойг хамгаалах, нөхөн сэргээх гэсэн 4 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Эдгээр үндсэн чиглэлийн дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах, хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалт явуулж ажлын байраар хангах, цэргийн болон цэргийн насны залуучууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн бэлтгэл сургалтыг хамтран зохион байгуулах,  нийслэлийн болон улсын төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалт, хот хөгжүүлэх олон ажил, ногоон бүсийг хамгаалахад БХЯ хүн хүч, техникийн дэмжлэг үзүүлэх, хуурайшилт ихтэй улиралд ой, хээрийн түймрээс урьдчилэн сэргийлэхэд цэргийн дүйцүүлэх алба хаагчид, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний зарим анги, салбарыг татан оролцуулахаар боллоо.

Түүнчлэн хамтарсан Ажлын хэсэг томилж, жил бүр тусгай төлөвлөгөө гарган дүгнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд цэргийн алба хаагчдад үзүүлэх халамж үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр болсон нь чухал ач холбогдолтой юм.