Монгол, Германы энхийг дэмжих сургалтын явцтай сайд Л.Болд танилцав
Монгол Улсын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Бундесвертэй 2006 оноос энхийг дэмжих үйлсэд хамтран ажиллаж байгаа юм. Хоёр жилийн өмнө Монгол, Германы Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан гэрээний дагуу Монголын 160 цэргийн албан хаагч Афганистанд хагас жилийн хугацаагаар үүрэг гүйцэтгэх болсон.
Тавантолгой дахь энхийг дэмжих сургалтын төвд Бундесверийн цэргийн сургагч мэргэжилтнүүд 38 хүний бүрэлдэхүүнтэй ирж ойрын үед Афганстаныг зорих манай 180 орчим дайчдад орчин үеийн цэргийн хэргийн мэдлэг, энхийг дэмжих ажиллагааны арга тактикийг НАТО-гийн стандартын дагуу зааж сургаж байгаатай Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Шаллер нар газар дээр нь танилцлаа.
Германы сургагч багш нарын бэлтгэсэн Монголын энхийг сахиулагчид тун удахгүй Афганстаны Мазари Шариф мужид очиж олон улсын нисэх онгоцны буудлын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж аюулгүй байдлыг хангах болно.