АНУ-ын Тэнгисийн цэргийн сайдтай уулзав
2012.08.22

АНУ-ын Тэнгисийн цэргийн сайдтай уулзав

УИХ-ын дэд дарга С.Баярцогт АНУ-ын Тэнгисийн цэргийн асуудал эрхэлсэн сайд Рэй Мэбусийг хүлээн авч уулзлаа. Ноён Рэй Мэбус хоёр улсын хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургалтын хаалтын ажиллагаанд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Баярцогт Монгол, Америкийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд “Хааны эрэлд” цэргийн хамтарсан сургалт чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд манай цэргийн хүчин нэр төртэйгөөр оролцдог. Цаашид манай улс зөвхөн тэнгисийн явган цэргийн хүчин төдийгүй, агаарын цэргийн хүчинтэй хамтран ажиллах хүсэлтэй байгааг АНУ-ын тал анхаараасай гэв.

“Монгол Улс энхтайвны аргаар ардчилалд амжилттай шилжсэн орон” хэмээн ярих дуртай гэдгээ илэрхийлсэн Рэй Мэбус “Монголын цэргийн хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бүх боломжийг судал” гэж Номхон далай дах тэнгисийн цэргийн компандлагчид өөрийн биеэр үүрэг өгсөн гэдгээ хэлж байв. Улмаар “ Монгол Улсын зэвсэгт хүчинтэй дэлхийн өнцөг булан бүрт хамтын ажиллагаатай байдаг. Ингэснээр бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд ноён Рэй Мэбус Монголын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд амжилт хүсэв. “Хааны эрэлд” цэргийн сургалтын хаалтын ажиллагаанд АНУ-ын Хуурай замын асуудал эрхэлсэн сайд мөн ирж ирж оролцох юм,
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.