АНУ-ын хоёр цэрэг япон эмэгтэйг хүчирхийллээ
Эсэргүүцлийн жагсаалын үеэр
2012.10.19

АНУ-ын хоёр цэрэг япон эмэгтэйг хүчирхийллээ

Их Наран улсын Ерөнхий сайд өчигдөр өглөө мэдэгдэл хийлээ. Тэрбээр Японы Окинава арал дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын ойролцоо хоёр цэрэг япон эмэгтэйг хүчирхийлсэн талаар мэдээлсэн юм. Гэмт хэрэг үйлдсэн хоёр цэргийг нутгийн цагдаагийн албаныхан баривчилсан аж. Мөн Японы Батлан хамгаалахын сайд Сатоши Моримото хэвлэлийн бага хурлын үеэр “Манай улсын түүхэнд тав зургаан удаа иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарсан. Гэхдээ ихэнх нь АНУ-ын цэргүүдтэй холбоотой. Маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоёр цэрэгт ямар арга хэмжээ авах болсон талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээжээ.

Хэвлэлийн бага хурлын дараа АНУ-ын Элчин сайдын яамныхан уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн юм. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг АНУ-ын “ABC” агентлаг зарласан юм. АНУ-ын усан цэргийн хөлөг онгоцны бага тушаалын офицер Скайлер Дозируолкер, усан цэрэг Кристофер Браунинг нар хэргийг үйлдсэн нь тодорхой болсон аж. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч “Манай усан флотын хоёр цэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн араас Японы Окинава арлын орон нутгийн цагдаагийн хэлтэст очиход тэд архидан согтуурсан байдалтай байсан” хэмээжээ. Гэрчүүд “Өдгөө 27 настай нутгийн эмэгтэй үүрийн 05.00 цагийн үед гэрийнхээ гарна чанга дуугаар тусламж эрин орилж байсан” гэсэн байна. Гэмт этгээдүүд хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдээлэл ч байна.

japan_mpДээрх хэрэг болсны дараа нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн бөгөөд удаа дараа ийм үйлдэл гарсан тул АНУ-ын цэргүүдийг эх орноосоо гаргах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хамгийн сүүлд Японы томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн.  АНУ-ын Батлан хамгаалахын салбарынхан хүмүүс хүчингийн хэрэг хийж байгааг эсэргүүцэж бослого хөдөлгөөн газар авах хандлагатай болж нутгийн оршин суугчид “Арлын ойролцоо америк цэргүүд ихээр байгаа нь бидний амьдралыг баталгаагүй болгож байна. Тэднийг явуулсан нь дээр” гэсэн юм.  Улмаар Япон дахь АНУ-ын бүрэн эрхт Элчин сайд Жон Рүүс “Бид асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд зохих ёстой газар нь шийтгэл амсуулна. Дахин дахин хүлцэл өчиж байна. Мөн цэргүүдийн тоог ч багасгах талаар хоёр улсын эрх баригчид хэлэлцэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Мөн Японы Окинава арал дээр олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн үргэлжлэх хандлагатай байна. Хэдэн зуун хүн АНУ-ын Нисэх хүчний баазад нэвтрэх замыг автомашинаараа хаан зогсчээ. Цагдаа, хууль сахиулагчид Цэргийн баазад нэвтрэх замыг санаатайгаар хааж тавьсан тэдгээр олон зуун автомашиныг хүнд техникийн тус­ламжтайгаар зайлуулах шаардла­гатай гэдгийг иргэдэд анхааруулсан. Окинава мужийн амбан захирагч Хироказу Накаима “Бид Фунтенма баазыг ойрын хугацаанд өөр тийш нь шилжүүлэхийг шаардаж байна. Дахин гэмт хэрэг гарч манай мужийн иргэд хохирохыг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Өнөөдөр Окинава арлын ойрол­цоо АНУ-ын цэргийн бааз дээр нийт 26 мянган цэрэг албан үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн II дайны дараа Номхон тэнгисийн аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ-ын цэргүүд Японы газар нутаг, арлууд дээр цэргийн баазуудаа байршуулсан түүхтэй. Японы Зүүн Хятадын тэнгис дэх гол арлуудад байгаа Америкийн цэргүүдийн тэн хагас нь Окинава аралд байрлаж байгаа гэсэн судалгаа ч бий.  Харин арлын оршин суугчид Америкийн цэргийн баазууд болон тэдэнтэй холбоотой гэмт хэрэг ихсэж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн эрс эсэргүүцсээр ирсэн. Өмнө нь АНУ-ын цэргүүд бага насны охидыг хүчиндсэн хэрэг гарч байсан. Жишээ нь, 1995 онд Америкийн гурван ажилтан 12 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн. Мөн 2008 онд 14 настай охиныг хүчирхийлэх гэж завдсан. Энэ мэт АНУ-ын усан цэргүүдийн балмад үйлдлүүд тус улсын Батлан хамгаалахын салбарын нэр төрийг гутаасаар байгааг хэвлэлээр онцолж байна. 1995 онд Японы манга гаруй жагсагч эсэргүүцлийн жагсаал хийж дуу хоолойгоо нэгтгэсэн. Улмаар арал дээрх АНУ-ын цэргийн тоог бууруулах арга хэмжээг авч байсан түүхтэй. Харамсалтай нь сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-ын цэргийн баазыг дахин өргөжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимтэй явуулах, арлын хойд хэсэгт шинэ бааз байгуулах, агаарын хүчний цэргүүдийг нэмэгдүүлэх шийдвэр дээр хоёр улсын эрх баригчид санал нэгдсээр байсан юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ болон Японы төрийн тэргүүнүүд Окинава арлаас АНУ-ын тэнгисийн мянга, мянган цэргийг гаргах тухай хэлэлцээрт хүрсэн. Тухайн үед хийсэн Вашингтон болон Токиогийн хамтарсан мэдэгдэлд Окинава арлаас 9000 америк цэргийг гаргах талаар цохон тэмдэглэсэн байсан. Улмаар арал дээр 10 мянга гаруй л цэрэг үлдэх талаар хэвлэлүүд онцолсон. Харин Окинава арал дахь АНУ-ын Футенма агаарын хүчний баазыг хаах тухай хэлэлцээр амжилтгүй болсон тухай “NHK” уламжилж байсан билээ.

Япон, АНУ-ын гадаад хэрэг, батлан хамгаалахын салбарын төлөө¬лөл уржигдар Вашингтонд Япон дахь АНУ-ын цэргийн хүчнийхнийг шилжүүлэн суурьшуулах асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхээр газардсан. Талууд АНУ-ын 8000 тэнгисийн явган цэргийг Японы Гуам мужаас Окинава руу шилжүүлэх асуудлын талаар голлон ярилцах байсан ч өчигдрийн үйл явдлаас болж цуцлагдсан талаар “LA Times” онцоллоо. Хоёр тал асуудал намжиж, нэг тийш шийдэгдсэний дараа Токиод дахин уулзалт зохион байгуулах бололтой. Яг өнөөдрийн байдлаар АНУ-ын тэнгисийн цэргийн дөрвөн бааз Японд байрлаж байна. Өмнөд хэсэгт “Кадена агаарын бааз” болон “Футенма агаарын бааз”, хойд хэсэгт “Хойд бүсийн сургуулилтийн бааз”, төв хэсэгт “Шваб бааз” тус тус байрлаж буй. Эдгээр нь бүгд Номхон тэнгисийн аюулгүй байдал, Зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг сахиж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.