2025.07.03
Ж.Батжаргал: Зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжих боломж байна уу!
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал дараах байр суурийг илэрхийллээ.
Зээлийн хүүгийн түвшин бол үнэхээрийн өндөр байгаад байгаа. Тийм учраас зээлийн хүүг бууруулах талаар нэлээн томоохон судалгаа юмнууд хийгдээд бас тодорхой саналууд яригдаад тогтоолын төсөл яригдаж байгаа юм байна. Зээлийн хүүг бууруулах бодлогын чиглэл дээр авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнүүдийн тавиад байгаа зорилтууд ер нь хэрэгжих бололцоо боломж нь ямархуу байна вэ? Дэлхийн улс орнууд хадгаламжийг тодорхой татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрээ өөрийг нь хүү багатай байлгаад, түүнийг нь барьцаалаад олгож байгаа зээлийнх нь хүү өөрөө бага байх зарчим нь угаасаа банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн түвшнийг буулгахад нэлээн том нөлөө үзүүлээд байх шиг байна. Нэгэнт татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн бараг 60 гаруй хувь нь хадгаламжийн хөрөнгө байгаад байдаг.
Үндсэндээ хадгаламжийн хүү нь өөрөө бага байж чадвал, зээлийн хүү бага байх тухай асуудал байгаад байгаа. Эргээд энэ нь эдийн засгийн салбараа тэтгэх, үнэхээрийн юм хийж бүтээх гээд байгаа улсуудаа дэмжих хөрөнгийн эх үүсвэр болж ашиглагдах бололцоо боломж нь бүрдэгдээд байх шиг байгаа юм. Турк, Казакстан улсын энэтал руу нэлээн гайгүй алхчихсан юм байна гэж улсууд яриад байна. Энэ судалгаа тооцооллуудыг та хэд ямархуу байдлаар ажигласан, анзаарсан юм байна.
Үүнийг Монголд нутагшуулах бололцоо боломж байх уу. Засгийн газраас гэх мэт тусгай сангууд байгуулаад байгаа. НДШ-ийн тодорхой хэсгийг мөнгөжуулах байдлаар авч явдаг. Шинэ хуулийн орчноор Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сан байна гэх мэтчилэн тогтвортой хадгалагдаж байгаа сангуудын эх үүсвэрийг баталгаат өгөөжтэй байлгах, өгөөж нь өртөг өндөртэй биш, эргэлтэд орж чадах зээлийн хүүгийн түвшнийг бууруулах бололцоо байх юм байна гэж хараад байгаа юм.

Сэтгүүлч