2025.01.16

Л.Соронзонболд: Иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх ажлыг сайн хийх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд  дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүд бол мөнгөний бодлогоос бусад Монгол банкны гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй, үүрэгтэй. Тэр утгаараа жишээлбэл Монгол банкнаас иргэдийг хэт өрийн дарамтад оруулахаас сэргийлж, өр орлогын харьцаа, гээд олон үзүүлэлтүүд мөрдүүлдэг. Нөгөө талдаа бас Монгол банк өөрийнх нь хариуцаж байгаа дэд бүтцийн ажлууд байдаг. Жишээлбэл зээлийн мэдээллийн сан байна. Өнөөдөр зээлийн мэдээллийн сан бодит цагийн горимоор бүх зээлийн мэдээллийн санд, мэдээлэл нийлүүлж байгаа байгууллагуудаас авч чадахгүй байгаа. Иргэд өр, орлогын харьцаагаа хэтрүүлж, зээл авах нөгөө талдаа банк болон,банк бус санхүүгийн байгууллагууд нь эрсдэлд орох ийм асуудлууд гарч байгаа.

Энэ бол Монгол банкны өөрийнх нь үйл ажиллагаагаа дутагдалтай явуулж байгаагийн нэг хэлбэр. Тийм учраас хяналтын зөвлөлийн гишүүд хэрвээ сонгогдох юм бол энэ тал дээр сайн анхаарч ажиллах ёстой. Монгол банкны хяналтын зөвлөлийн өөрийнх нь журам бол 2003 онд батлагдсан ийм журмаар явж байгаа. Тэгэхээр гишүүд, нэр дэвшигчид эрх зүйн байдлыг сайжруулах ажлууддыг хийнэ гэж ярьсан. Энэ ажлаа бас хэрэгжүүлээрэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn